Leopard танк сөнөөсөн буриад цэрэг 1 сая рублиэр шагнууллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Украины дайнд Буриадаас татагдан оролцсон цэргийн албан хаагч Андрей Кравцов Leopard танкийг сөнөөснийхөө шагнал сая рублийг гардан авлаа. Тэрээр өрөөсөн гараа алдсан бөгөөд шагналыг Новосибирск мужийн сенатор, сонгомол барилдааны олимпын 3 удаагийн аварга Александр Карелин гардуулан өгчээ. Германд үйлдвэрлэсэн Leopard танкийг устгасан цэргийн албан хаагчдад мөнгөн шагналыг Сибирийн бизнес эрхлэгчдийн “Забота Сибири” байгууллага олгож байгаа. Анхных нь эзэн ийнхүү буриад цэрэг болжээ.

Андрей Кравцов “Тулаан болж, манай анги давшиж байлаа. Биднийг дайсны их буу галлаж байснаа танк гарч ирсэн. Ганц танк байсан ч түүнийг дээрээс дрон дэмжиж байгаа нь харагдсан. Би гранатомёт аваад захаар нь тойрж, буудсан. Оноод утаа уугиж байгааг харж амжсан. Эмнэлэгт ирсэн хойноо л Германы Leopard танк сөнөөснөө мэдсэн. Үнэнийг хэлэхэд би мөнгө, шагналын төлөө Украинд очоогүй. Би эхондоо хайртай болохоор л явсан” гэж ярьсан байна.

Андрей Кравцовыг мөн Эр зоригийн одонгоор шагнасан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(203.23.199.2) 2023 оны 08 сарын 28

Худлаа шаагаад буриад цэрэг биш Путины дүү байна шүү дээ бүтэн л хүн байна.

1  |  0
Zochin(66.181.161.198) 2023 оны 06 сарын 22

Poaahaha. Ee eleg gej.\n

0  |  0
Mog(172.58.12.75) 2023 оны 06 сарын 22

Batuul baabar nar buriad ruugaa yabaj eh oronoo hamgaal muusain urbagchid

0  |  0
er zorig shuu(59.153.114.36) 2023 оны 06 сарын 22

gradminotoor tank sonoon gedeg bol estoi er zorig shuu. orosuud iim baisan baih bolon doo.

4  |  1
зочин(66.181.166.196) 2023 оны 06 сарын 21

өрөөсөн гарыг нь сая рублээр үнэлсэн гэсэн үг үү

0  |  5
Top