Дуучин Аврил Лавин, Тyga нар хоёр тийш болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

33 настай реппэр Tyga, 38 настай дуучин Аврил Лавинтэй болзож байгаа тухай мэдээлэл өнгөрөгч хоёрдугаар сард цацагдсан. Мөнхий залуу үзэсгэлэн гоо гэгддэг Аврил Лавин сүйт залуугаасаа салмагцаа реппэр Tyga-тай болзож эхэлсэн ч тэдний харилцаа дөрвөн сарын дараа төгсгөл болсныг эх сурвалжууд баталжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр хосууд хэдэн долоо хоногийн өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд харилцаанд нь ахиц гарахгүй байсан учраас ийнхүү салахаар шийдсэн гэжээ. 

Реппэр Tyga-ийн Аврил Лавинд зориулан хийлгэсэн 80.000 ам.долларын үнэ бүхий алмаазан шигтгээтэй зүүлт олны анхаарлыг ихээр татаж байсан. Нью Йорк хотод байрлах алдартнууд үнэт эдлэл урлаач Эрик Мавани уг зүүлтэд 50 каратын хар болон цагаан алмааз, ягаан индранил чулуу орсон гэжээ. Хүзүүний зүүлтэд Аврилийн нэр мөн бичээстэй байх бөгөөд зүрхэн дээрх А үсэг болон гавлын яс, MFP хэмээх товчлол багтжээ. 

Реппэр Tyga сүүлийн үед уран бүтээлийн ажилдаа түлхүү анхаарах болсон. Энэ нь хосуудын салалтын шалтгаан болсон байж болзошгүй хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаад байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top