Өмнөд Солонгосын жүжигчин Пак Со Жүн юүтүбэр бүсгүйтэй болзож байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж эхлээд байгаа билээ. Тэрээр "Concrete Utopia" киноны хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ энэхүү мэдээллийн тухай анх удаа ам нээжээ.
Тэрээр "Өчигдөр энэ мэдээний тухай орой болсон үед сонслоо. Энэ мэдээг сонсоод миний хамгийн түрүүнд бодсон зүйл бол "Олны анхаарлыг би их татаж байгаа юм байна даа. Анхаарал татах нь талархах зүйл" гэх бодол.
Гэсэн хэдий ч миний хувьд хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх нь маш хэцүү санагддаг учраас хувьдийн амьдралынхаа тухай анхаарал татахуйц зүйл хэлэх нь тун хэцүү байна. "Concrete Utopia" киноны анхны албан ёсны минь хуваарь учраас та бүхэн киног маань шимтэн үзнэ гэж найдаж байна" гэжээ.
Түүний найз бүсгүй гэгдээд буй юүтүбэр Xooos нь юүтүб хуудаснаа 1.57 сая дагагчтай нэгэн. Интернэт хэрэглэгчид тэднийг болздог байж магадгүй гэх хэд хэдэн баримт дэлгээд байгаа бөгөөд Пак Со Жүний агентлаг "Уран бүтээлчийн хувийн амьдрал тул тайлбар өгөх боломжгүй" хэмээх хариу өгчээ.
Интернэт хэрэглэгчид дээрх тайлбаруудыг нэг талаараа болзооны цуурхлыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг хэмээн дүгнээжээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 2 )
manai ahiin yasan sonin zurgiig tavidinbe
Uurliy gesen ch uurlaj bolomoorgu yadag hoorhon egch ve yiooo