Өмнөд Солонгосын алдарт дуучин Чой Сон Бун 33 насандаа таалал төгсжээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр талийгаач Чой Сон Бун энэ сарын 20-ний өдрийн 09.41 цагийн үед гэртээ нас барсан байдалтай олджээ. Цагдаа нар түүнийг ямар шалтгааны улмаас таалал төгссөн болохыг тодруулахаар ажиллаж байна гэжээ.
Чой Сон Бун хэдэн өдрийн өмнө өөрийн юүтүб хуудаснаа гэрээслэл маягийн зүйл нийтэлсэн. Шүтэн бишрэгчид нь энэ тухай цагдаагийн байгууллагад илгээснээр уг хэрэг ил болжээ. Цагдаа нар түүний гэрт хүчээр нэвтрэн орсон бөгөөд Чой Сон Буныг нас барсан байдалтайгаар олсон байна.

Талийгаач Чой Сон Бун 2011 онд "Korea's Got Talent" шоунд оролцож хоёрдугаар байрт шалгарч байсан нэгэн. Шоунд оролцох үеэрээ гурван настай байхдаа асрамжийн газарт хаягдаж, энергийн ундаа болон бохь зарж амь зогоодог байсан тухайгаа дурссан нь шүүгчид төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байжээ.
Үүнээс хойш урлагийн салбарт ажиллаж эхэлсэн тэрээр 2021 онд хорт хавдар туссан хэмээх худал мэдээлэл тарааж олон нийтээс хандив цуглуулж байжээ.
Хуурамчаар эмнэлгийн дүгнэлт үйлдсэн тэрээр гэрээслэлдээ хийсэн үйлдэлдээ уучлалт хүсэн, өнөөг хүртэл бусдад учруулсан хохирлоо барагдуулахын тулд хичээнгүйлэн ажилласан тухайгаа дурдсан байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 6 )
Энэ дуучин ч яахав буруу юм хийгээд тэрийгээ ухаараад, хийсэн буруу юмтайгаа хамт амьдарч чадахгүй ийм үйлдэл хийсэн байна.
Солонгосчууд маш сонин гарууд байх юм аа. Зөндөө сайн сайхан дуучид, хамтлагууд хөлс хүчээ шавхаад уран бүтээл гаргахаар урдаас нь бүр яг “царай чинь муухай байна цаашаа хар, дуу чинь муухай байна дуугүй бол” “бүдүүн байна буу” гэх мэтчилэн элэглэж тохуурч өгнө, гаднаас нь харахад маниуст нээх мэдэгдэхгүй бүгдээрээ дэмжээд байгаа юм шиг, яг дотор нь ороод зах зухаас нь мэдрээд эхэлвэл өрөвдмөөр кпоп ертөнц. Одоо жишээ нь нэг хамтлагийн хамгийн нэр хүндтэй олон фентэй 2 гишүүний нэгнийх нь фен нөгөөгийх нь нүдийг нь сохлоно гээд занаад сууж байна шд лазераар
Санаж бөйна гайхалтай хоолойтой \nХувь заяа нь буруу эргэсэн хүн байждээ ямар ч үед өөдөлдөггүй ум мани бадми хум
Ene solongosuud chin muu er shugel baihaa bugd gertee amia horloj baihiin teneguud
Yag ehnii setgegdel bichesen huntei ijil bodoltoi bn.\nAhnii audition-g setgel hudlun uzej blaa.\nShan amidrah bolomj blaa, daanch \nRIP
Эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд яагаад ч юм хувь заяа нь буруу эргэчихдэг юм шигээ!!Дээр нь үнэхээр хайр мэдэрч үзээгүй учраас зан байдлын ямар нэгэн доголдол эсвэл өөрөөсөө өөр хүн хайрлаж мэддэггүй дутагдал байдаг шүү.