“Вагнер”-ын тэргүүн Беларус руу явж, цэргүүд нь Украин руу БУЦЛАА

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 25

ОХУ-ын хувийн зэвсэгт хүчний “Вагнер” бүлэглэл Батлан хамгаалах яамныхаа удирдлагуудыг зайлуулахаар Москваг чиглэж, хойд хөршид түгшүүртэй нөхцөл байдал үүссэн билээ.

Тэгвэл “Вагнер”-ын цэргүүд өнгөрсөн шөнө Донын Ростов хотоос гарч эхэлсэн байна. “Вагнер”-ын цэргүүд ухарсан ч хамгаалалтыг чанга хэвээр байлгаж, Москва хотын иргэдийг даваа гарагт ажилдаа явахгүй байхыг анхааруулжээ.

Кремлийн зүгээс “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожинд төрийн эсрэг зэвсэгт бослого зохион байгуулсан хэрэг тулгасан билээ. Тэгвэл Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар Евгений Пригожинтой тохиролцоонд хүрсэн байна. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенко нь Евгений Пригожинийг сайн мэдэх хүнийхээ хувьд зуучлах санал тавьжээ.

Тийнхүү тохиролцооны дагуу Е.Пригожинд тулгасан ялыг цуцалж, түүнд ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явах боломж олгохоор болсон байна. Тэрбээр Беларус руу явсан бол Москвагийн чиглэлд довтолсон “Вагнер”-ын хөлсний цэргүүдэд ямар ч хариуцлага тооцохгүй байх тохиролцоонд хүрсэн талаар В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

“Вагнер”-ын цэргүүд Украин дахь хуучин байрлалдаа буцаж байгаа аж.

Москвагаас гарах тасалбарууд дуусав

“Вагнер” групп зэвсэгт бослого гаргасны дараа Москвагаас гадаад орнууд руу нисэх онгоцны тасалбарууд дуусаж, үнэ нь олон дахин өсжээ.

Өчигдөр орой л гэхэд Москвагаас Турк, Армен, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Казахстан, Гүржийн хотууд руу нисэх онгоцны тасалбар дууссан байна.

Түүнчлэн Москвагийн оршин суугчид машинаар бусад хотууд руу явж эхэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.229.123.69) 2023 оны 06 сарын 27

америк ба барууны орнуудын нууц явууллага энэ өвлөөс өмнө оросыг ялж хятадыг хязгаарлахгүй бол өөрсдөө дотоодынхоо ард түмний эсэргүүцлийг тогтоож чадахгүйд хүрнэ

0  |  0
чимэд(124.158.66.32) 2023 оны 06 сарын 27

путин пригөжин хоёр худлаа жүжиг тоглож дайныг зогсоох шаалдлага гарлаа энэ дайн чеченийн байлдаанаас илүү хохиролтой болох хандлага гарсан 7 хоногт 500 цэргээ алдана гэдэг буруу болно Энэ пуужингийн байлдаан гэдэг бол фронт байхгүй эрсдэлээс хамгаалах хэцүү бараг боломжгүй хэрэв эрсдэлд орохгүй гэвэл байлдах процесс явагдахгүй хэвтээд л байх болно

1  |  2
Top