Евгений Пригожины үүсгэсэн үймээн эхлээд, дуусах хүртэл 36 цагт үйл явдал маш хурдан өрнөсөн. Энэ сарын 23-ны өдөр буюу баасан гарагийн орой хувийн цэргийн “Вагнер” компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин ОХУ-ын Батлан хамгаалах яамыг ар талын баазад нь агаараас цохилт өгсөнд буруутгасан. Үүний хариуд ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо Пригожины гаргасан мэдэгдэл ямар ч үндэслэлгүй гэсэн бол Холбооны аюулгүй байдлын алба зэвсэгт бослогод уриалсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгдсэн.
Удалгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Кремлийн тэргүүнд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлсэн хэмээн мэдэгдэж, Холбооны аюулгүй байдлын алба “Вагнер” группийн хөлсний цэргүүдэд хандан засаж залруулшгүй алдаа хийхгүй байх, Оросын ард түмний эсрэг хүч хэрэглэхээ зогсоох, Пригожины тушаалыг биелүүлэхгүй, түүнийг саатуулах арга хэмжээ авахыг уриалав. Орчин цагийн Оросын түүхэнд зэвсэгт бослогын зүйл заалтаар Тагнуулын ерөнхий газрын чөлөөнд гарсан хурандаа Владимир Квачков гэгч ял авч байжээ.
Цэргийн урвалт
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ хандан мэдэгдэлд хийв. Тэрбээр Орос улс ирээдүйнхээ төлөө хүнд тулаан явуулж байна гээд энэхүү тулаан эв нэгдэл, хариуцлага шаардаж байна. Тиймээс нэгдмэл байдлыг хагалан бутаргах аливаа үйлдэл ард түмэн, фронтод тулалдаж буй цэргийн нөхдөөсөө урвасан хэрэг хэмээв. Тэрбээр “Хэмжээлшгүй их амбиц, хувийн ашиг сонирхол урвахад хүргэв” хэмээн мэдэгдсэн ч Пригожины нэрийг дурдаагүй.
Цэрэг болгон Москвад хүрч чадахгүй
Энэ үед “Вагнер” группийн хөлсний цэргүүд Өмнөд цэргийн тойргийн штаб байрладаг Донын Ростовыг эзэлсэн байв. Тэндээс Москвагийн чиглэлд Воронеж, Липецк мужийн зүг урагшлав. Орон нутгийн эрх баригчид ард иргэдийг гэрээс гарахгүй байх анхааруулга өгч гол гол зам, гүүрний хөдөлгөөнийг хязгаарлав.
24-ний өглөөний 11.00 цагаас эхлэн “Telegram” интернэт сүлжээнд саатал гарч эхэлжээ. Терроризмтой тэмцэх тухай хуулийн дагуу терроризмын эсрэг ажиллагааны дэглэм тогтоосон ба хуульд харилцаа холбооны үйлчилгээг түр хугацаанд хязгаарлах тухай заасан байдаг аж. Гэсэн хэдий ч харилцаа холбооны сүлжээг бүхэлд нь хаах шийдвэрийг засгийн газрын түвшинд хэлэлцээгүй байна.
Мөн өдрийн орой Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэвлэлийн алба Пригожин Оросын нутаг дэвсгэр дэх шилжилт хөдөлгөөнөө зогсоох саналыг хүлээн авсан тухай мэдээлсэн. Талууд Оросын нутаг дэвсгэрт цуст мөргөлдөөн гаргахгүй байх тохиролцоонд хүрчээ. Өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн талаар В.Путинтай зөвшилцсөн байна. Үүнийг Кремлийн зүгээс нотолсон.
Ерөнхийлөгч Лукашенко Пригожиныг таньдаг бөгөөд 20 жилийн турш сайн харилцаатай байсан хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков тодруулсан. Түүний хэлснээр, “Вагнер” группийн цэргүүд өөрсдийн бааз руу буцаж, энэхүү үймээнд оролцоогүй цэргүүд хүсвэл ОХУ-ын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулах боломжтой тухай тохиролцсон байна.
Шинжээчдийн тооцоолсноор, үймээнд “Вагнер” группийн таван мянга орчим цэрэг оролцсон байж болзошгүй. Нийт 25 мянган цэрэгтэй гэгддэг тус группийн нэг хэсэг гэсэн үг.
Харин Пригожины эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хааж, Пригожин өөрөө Беларус руу гарах болсон. Нэг талаас тус улс Оросын хувьд найрсаг харилцаатай улс, нөгөө талаар Пригожин болон “Вагнер”-ын цэргүүдийн аюулгүй байдалд баталгаа олгож чадна хэмээн шинжээчид үзжээ. Тус улсад “орогнох” хугацаандаа Пригожин дотоодын тусгай албадын хяналт дор байх тул ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй л болов уу хэмээн ажиглагчид үзэж байна.
Д.Песков Пригожин хаана байгаа талаар дурдаагүй ба Пригожин өөрийнхөө байршлын талаар мөн мэдээлээгүй байна.
Стрессийн сорилт
Болсон үйл явдал бол стрессийн сорилт байсан хэмээн шинжээчид үзэж байна. Нөхцөл байдал Оросын улс төрийн нам, иргэний нийгэм, холбооны болон бүс нутгийн эрх баригчид Ерөнхийлөгчөө дэмжив.
Харин өдгөө нөхцөл байдал намжиж, Пригожиныг ямар ирээдүй хүлээж байгаа нь тодорхой болно хэмээн ажиглагчид үзэж байна. Өмнө нь тэрбээр Оросын дотоод бодлогод чухал үүрэг гүйцэтгэхийг оролдож байсан. Өдгөө Орост нэг сая гаруй хүн амтай 16 хот байдаг ба бараг бүх метрополис хотод “Вагнер” группийн хөлсний цэрэг элсүүлэх төвүүд ажилладаг. Эдгээр хотуудыг Пригожины нөлөөний нутаг дэвсгэр гэж болно гэж Оросын улс төр судлаачид онцолжээ.
“Вагнер” группийн үүсгэсэн үймээн тогтолцооны хувьд гэнэтийн явдал байсан ба Путины хийсэн мэдэгдэлд түүнд чухал дохио өгсөн. Өдгөө Пригожиныг дэмжихийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл Пригожиныг дэмжигч нар түүнээс аажмаар холдоно.
“Вагнер”-ыг юу хүлээж байна вэ
“Вагнер” группийн цэргүүд Донын Ростовт удирдагчийнхаа тушаалыг биелүүлж байсан. Тиймээс тэднийг буруутгах аргагүй хэмээн шинжээчид үзэж байна. Хүсвэл тэд ОХУ-ын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, албаа үргэлжлүүлэх боломжтой.
Зарим ажиглагчдын үзэж буйгаар, “Вагнер” группийг дахин зохион байгуулж, өөр удирдлага дор үлдээх боломж бий. Учир нь ийм төрлийн хувийн цэргийн компанийн хэрэгцээ дэлхий дахинд бий. Гэхдээ эдгээрийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Ийм хууль эрх зүйн орчин үүсээгүйгээс хувийн цэргийн компаниуд хяналтаас гарах эрсдэл бий. Өнөөг хүртэл Орост ийм хууль байдаггүй ба Төрийн Думад ийм хуулийн төсөл дээр ажиллаж байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн “Вагнер” группийн цэргүүдэд хүчний байгууллагуудад уусах боломж бий гэж зарим ажиглагчид үзэж байна. “Вагнер”-т бие даасан байгууллагын хувьд оршин тогтнох боломжгүй. Өмнөд цэргийн тойргийн штабыг эзэлж, Москва руу хөдлөх төлөвлөгөө гаргасан удирдлагад итгэх итгэл үлдэхгүй нь тодорхой.
Мөн шинжээчдийн үзэж буйгаар, ОХУ-ын Батлан хамгаалах яам “Вагнер” группийг Украин дахь тулааны талбараас аажмаар шахаж гаргана. Ингэхдээ цэргүүдийг нь хүчний байгууллагууд руу татах замаар удирдлагуудаас нь аажмаар ангижирч эхэлнэ.
Харин Оросын Батлан хамгаалах яаманд сэлгээ хийх эсэх асуудлыг Оросын ЗХ-ний ерөнхий командлагч л шийдэх үлдэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ye yeiin erunhiilugchid erunhii said nar odoo bat beh orshij baigaa MANiin Svg,Batbold Hyrelsyh Ouyerdene .Zandanshatar Nyambaatar nariig hamag tyryynd.Mongol ulsiig udruus udurt tsag hugatsaagaar Gadaad todootiin gaminguudtai niilj hemjeelshgyigeer zulmuj baigaa urvagchidtai alaltsah ard irged negel udur garnaa.Tesene tesene gehed herees heterch bna.Urvagchidiig haluun togoond chanah bolnoo.Songuuliin huuli yndesen huuliig zurchij dahin turiig gartaa avna gfevel hoshnognii alchuur shyy n.Yhelchini oirtoj bna gej medeerei.Tsaatsaluulahaa uursuduu songood baigaa shyy.
Delhiin tyyh davtagdaj bna.Eh oornii dainii yed Balasov genral arimtaigaa.Germand buuj ugun Orosiig chulluuluh pront gej uym baiguulaad urvagch syirj baisan ni davtagdav,Chinges haan Jamuh 2 shig yamarj yed urvagchid baih uym.Odoo Mongoliin tyyh bas davtagdaj bna.Dotoodiin har shar peadaluud gadaadiin gaminguud.Mongoliig ard tymeng syirtel ni ulangasan tsulmuj bna.Ard tymend.Damidanii Syhbaatar shig hyn hysesen hyseegyi irene.Dahin huvisgal hiij 2 tiishee bolohoos uur garts algaa.Benzintei baij benzin guigaad yavdag MANiin tonuulchidtai alatsahal bolno.
Delhiin tyyh davtagdaj bna.Eh oornii dainii yed Balasov genral arimtaigaa.Germand buuj ugun Orosiig chulluuluh pront gej uym baiguulaad urvagch syirj baisan ni davtagdav,Chinges haan Jamuh 2 shig yamarj yed urvagchid baih uym.Odoo Mongoliin tyyh bas davtagdaj bna.Dotoodiin har shar peadaluud gadaadiin gaminguud.Mongoliig ard tymeng syirtel ni ulangasan tsulmuj bna.Ard tymend.Damidanii Syhbaatar shig hyn hysesen hyseegyi irene.Dahin huvisgal hiij 2 tiishee bolohoos uur garts algaa.Benzintei baij benzin guigaad yavdag MANiin tonuulchidtai alatsahal bolno.