“Вагнер” хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч агсан Евгений Пригожины онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн цогцост гар гранатын ул мөр илэрсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Онгоцонд гаднаас нөлөөлсөн зүйл байгаагүй. Үүнийг ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос тогтоосон гэж В.Путин онцолжээ. Түүний хэлснээр, цогцсонд согтууруулах ундаа эсвэл хар тамхи бий эсэх шинжилгээ хийгээгүй байна. Петербург дахь Пригожины оффисын өрөөнд 10 тэрбум рубль бэлнээр, 5 кг кокаин илрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )