Вагнер цэргийн хувийн компанийн цэргүүд өчигдөр Дон дахь Ростов хотыг ямар ч цус урсгалгүйгээр эзлэн авсан юм.
Энэ хотод Украинд байлдаж байгаа анги нэгтгэлийг удирддаг армийн удирдах төв байсан ч тэд эсэргүүцэл үзүүлээгүй.
Нисэх буудлыг гартаа авсан ч Вагнер бүлэглэл Украинд байлдаж байгаа ангиудад зэвсэг, сум хэрэглэл хүргэн өгч байгаа онгоцуудыг саадгүй нисгэж байгаагаа зарласан.
Ганц хоног үргэлжилсэн Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожины бослого Москва хотоос 100 км-ын зайд өндөрлөсөн билээ.
Энэ нэг хоногт Вагнерийн цуваа руу довтлох гэж оролдсон гурван нисдэг тэрэг сөнөж, нисэгчид нь амь үрэгдсэн.
Сэтгэгдэл ( 0 )