Жюү жицүгийн ДАШТ урьд өмнө байгаагүй ДАШТ болж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 16

Энэ сарын 15-20-нд нийслэлийн Мөсөн өргөөнд Жюү жицүгийн ДАШТ болж байна.

Монгол Улсад спортын олон төрлийн ДАШТ зохиогдож байсан ч энэ удаагийн жюү жицүгийн ДАШТ үнэхээр өөр түвшинд болж байгааг тэмдэглэх хэрэгтэй.
 

Спортын төрлийн тэмцээнээс гадна Мөсөн өргөөний гадна гадаад, дотоодын тамирчид, албаны хүмүүс, үзэгчдэд зориулсан маш олон үзүүлбэр, үйлчилгээтэй.

Үзэгчдийн ая тух бүхнийг хангасан “Chill zone”-д олон байгууллага, албан газрууд үлчилгээ явуулж байна.

Хамгийн их таашаал хүлээж байгаа хэсэг бол Монголын өв соёл, түүхэн уламжлалыг агуулсан “Nomadic zone”.

Энэ талбайд адуу, тэмээ бэлчиж, гадаадын зочид унаж, зургаа авхуулах боломжтой. Засгийн газрын Welcome to Mongolia бодлогод яг тохирсон арга хэмжээ.

Дэлхийн 50 гаруй орны 600 тамирчин оролцож байгаа том тэмцээн.

Дасгалжуулагч, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид гээд мянга гаруй гадаадын зочид энэ тэмцээнээр Монголтой танилцаж байна.

Тэмцээн өндөрлөөд ардын урлагийн тоглолт хүртэл бий. 

Монгол Улсаа сурталчлах маш том боломжийг Монголын жюү жицүгийн холбоо бий болгож, үнэхээр тултал нь сайхан зохион байгуулжээ.  

Гэрэл зургийг Mongolian Jiu Jitsu Federation  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунжаргал (139.5.219.11) 2023 оны 07 сарын 18

Амжилт хүсье гоё зохион байгуулалт байна

3  |  0
Нямсүрэн (202.126.89.118) 2023 оны 07 сарын 18

Bolderdene bagsh bol mundag manager yum bn. Amjilt husiy.

4  |  0
Top