ФОТО: Монголоо дэлхийд танилцуулсан жюү жицүгийн ДАШТ

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 16

Гэрэл зургийг Д.Амаржаргал

Энэ сарын 15-20-нд нийслэлийн Мөсөн өргөөнд Жюү жицүгийн ДАШТ болж байна.

Монгол улсад спортын олон төрлийн ДАШТ зохиогдож байсан ч жюү жицүгийн ДАШТ үнэхээр өөр түвшинд болж байгааг бид өмнө нь онцолсон.

Спортын төрлийн тэмцээнээс гадна Монгол эх орноо гадаад, дотоодын тамирчид, албаны хүмүүс, үзэгчдэд танилцуулсан үнэхээр сайхан тэмцээн болж байна.

 

Учир нь “Улаанбаатар 2023” дэлхийн аваргын тэмцээний уриа нь “Welcome to Mongolia”

Монголын өв соёл, түүхэн уламжлалыг агуулсан, ахуй соёлыг танилцуулсан “Nomadic zone”.

Энэ талбайд адуу, тэмээ бэлчиж, гадаадын тамирчид, зочид унаж, зургаа авхуулах боломжтой.

Дэлхийн 50 гаруй орны 600 тамирчнаас гадна дасгалжуулагч, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигч гээд мянга гаруй гадаадын зочид энэ тэмцээнээр Монголтой танилцаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top