20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод жюү жицүгийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр тус тэмцээний нээлтийн ёслол болж, Олон улсын жюү жүцүгийн холбоо (JJIF)-ны ерөнхийлөгч Грек улсын иргэн Панагиотис Теодоропоулос мэндчилгээ дэвшүүлсэн. Ёслолын дараа түүнээс сэтгэгдлийг нь сонслоо.
Панагиотис Теодоропоулос “Энэ удаагийн ДАШТ Монголд үнэхээр гайхалтай сайхан явагдаж байна. Зохион байгуулалт өндөр түвшинд байгаа тул жюү жицүгийн спортыг дэлхий дахинд түгэн хөгжихөд маш эерэг нөлөө үзүүлж байна. Дэлхийн шилдэг тамирчид Монгол улсад хүрэлцэн ирж, хүч сорин өрсөлдөж байна. Энэ олон шилдгүүдийн дундаас аварга болно гэдэг ямар хэцүү болохыг, энэ түвшинд хүрэхэд ямар их хөдөлмөр зардгийг эндээс харж болно. Миний хувьд тэмцээний зохион байгуулалт үнэхээр мэргэжлийн түвшинд хүрсэн байгаад сэтгэл их хангалуун байна. Мөн монгол хүмүүсийн элгэмсэг, зочломтгой занд үнэн сэтгэлээс талархаж байгаагаа хэлэхийг хүсч байна” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 5 )
Сайхан панаалтай гар байна, манай тэнэгүүдийг аргалж байгаад баахан зардал чирэгдэл болгож, жи жууцай гээч сураггүй юмныхаа ДАШТ-ыг зохион байгуулуулчихдаг сүүхэйтэй л эр юм даа
Хха худлаа дөвийлгөж бна яваад л муу ярина эрх баригчид нь хулгайч ард түмэн нь арчаагүй сүг аймхай
Энэнд панаалдуулж шал сураггүй юмны ДАШТ зохион байгуулж л байдаг, тэгээд худлаа хоосон магтаалд нь хөөрцөглөөд сууж л байдаг манайхан бүтэхгүй ээ
Үнэхээр бахархаж байна
Үнэхээр бахархаж байна