Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ
20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр насанд хүрэгчдийн нэ-ваза буюу ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэллээ. “Улаанбаатар-2023” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 85 кг, -94 кг, эмэгтэйчүүдийн 45 кг, -70 кг, +70 болон хосын төрлийн тэмцээнтэй.
85 кг-д Х.Оюунбат эхний тойрогт өрсөлдөгчөө боож, цэвэр ялсан. Дараа нь Канадын Дос Сантост өчүүлж, цэвэр ялагдлаа.
Харин энэ жинд Б.Ариунцог хоёр дараалан яллаа. Б.Ариунцог нь Улсын АШТ-ий 10 алт, Азийн АШТ-ий 3 хүрэл, “Asian beach games” хүрэл, “World martial art” games” мөнгө, “Tokyo grand slam” хүрэл медальт, манай шилдэг тамирчин билээ.
Сэтгэгдэл ( 0 )