Шүдээ хавирах гэдэг нь өөрөө өвчин биш уураг тархинд үүссэн сэрлийн голомтоос илэрч байгаа шинж. Эмч нарын дүгнэж байгаагаар шүд хавирах хамгийн гол шалтгаан нь ядаргаа гэжээ. 10 эрэгтэй тутмын хоёр нь шүдээ хавирдаг байхад, 10 бүсгүй тутмын зургаа нь шүдээ хавирах зуршилтай байдаг юм байна. Тэгвэл энэ зуршлаасаа салахын тулд бид юу хийж чадах вэ? Энэ талаар “Дэлбээ Дент” эмнэлгийн нүүр амны гажиг заслын эмч Ч.Энхжингээс тодрууллаа.
ТАВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 30% НЬ ШҮДЭЭ ХАВИРДАГ БАЙНА
-Ямар тохиолдолд ихэвчлэн хүмүүс шүдээ хавирдаг вэ?
Шүд хавирах эмгэг гэдэг өөрөө бие даасан өвчин биш. Шүд хавирах эмгэг нь зүүдний эсвэл биед ямар нэгэн эмгэг бшинж тэмдэг байгааг илтгэдэг хариу үзэгдэл юм. Дотор нь нойрны болон стрессийн гаралтай гэж хоёр ангилдаг. Бага насны хүүхдэд ихэвчлэн цагаан хорхойтой байх үед нь илэрч болдог бол том хүний хувьд спирт хэрэглэсний дараагаар илэрч болно. Мөн стрессний шалтгаантайгаар булчин чангарч шүд хавирах эмгэг үүсэж болдог.
-Шүд хавирах эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Таваас доош насны хүүхдүүдийн 30 орчим хувь нь шүд хавирах эмгэгтэй байдаг. Эдгээр хүүхдүүд 13 нас хүрээд ирэхэд шүд хавирдаг хүүхдүүдийн 50 орчим нь шүдээ хавирахаа больдог. Шүд хавирах нь шүдний паалан болон эрүүнд гажиг үүсгэж болзошгүй учир байнга шүдээ хавирч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, шүд хавирах эмгэгийн эмчилгээ хийлгэхийг зөвлөе.
Хэрвээ та шүдээ хавирч байвал дараах зөвлөгөөг дагаарай
Хэрвээ эдгээр аргууд нөлөөлөхгүй бол эмчид хандахыг зөвлөе. Байнга шүдээ хавирах нь эрүүнд гажиг үүсгэх, шүд гэмтээх аюултай байдаг тул тоолгүй өнгөрч болохгүй юм.
Шүд хавирдаг хүмүүсийн шүдний паалан элэгдэж цөгц намссан байдаг. Их хэмжээний элэгдлийн үед шүдний хэт мэдрэгшил үүсэх, шүдний мэдрэл илд гарах гэх зэрэг хүндрэл үүсэж болно.
Шүдний өндөр намссанаас болж эрүүний үенд ачаалал ирэх ч байдаг байна. Тийм учраас нэгэнт хавирч байгаагаа мэдсэн бол элэгдэл үүсэхээс сэргийлж хамгаалалтын “сплинт” хэмээх зүүвч хэрэглэх хэрэгтэй гэдгийг эмч зөвлөж байна. Энэ нь хаврилтыг шууд зогсоохгүй ч хавиралтаас үүсэх шүд элэгдлээс сэргийлдэг. Мөн эрүүний үений ачааллыг багасгаж өгдөг давуу талтай. Үүнээс гадна мэдрэлийн эмчийн үзлэгт хамрагдаж, булчин суллах, эмийн эмчилгээ давхар хийлгэж болдог гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )