БАЯН-ӨЛГИЙ: Загасчилж явсан иргэн усанд осолдож, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Загасчилж явсан иргэн голын усанд осолдож, амь насаа алдсан хэрэг өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр гарчээ. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян баг, Хар чулуутын голд таван хүн загасчилж байгаад нэг иргэн нь голын ус руу унаж живжээ.

Энэ тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт тус өдрийн 15:40 цагт ирж,  алба хаагчид санд осолдсон иргэн болох 21 настай эрэгтэй Т-г эрэн хайх ажиллагаа явуулжээ. Улмаар оройн 20:25 цагт найман метрийн гүнээс талийгаачийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Хэргийг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top