Улаанбаатарчуудын толгойны өвчин болж байгаа зүйл нь түгжрэл. Цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохирсоор, уур бухимдлаа цахим орчинд тайлсаар л байна. Тийм дээ ч энэ Засгийн газар “Түгжрэлийн сайд” гэх албан тушаалыг бий болгож, түгжрэлийг бууруулахын тулд их наядаар тоологдох хэмжээний хөрөнгө мөнгийг төсөвлөөд байсан. Гэсэн хэдий боловч хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн 14 хоног дугаарын тэгш, сондгойгоор нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргав.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн гудамж сэлүүхэн, хүмүүс "түгжрэлгүй" байгаа тухай ам уралдан шаагив. Дугаарын хязгаарлалт зөрчсөн тохиолдолд 20 хоног жолооны эрхийг нь хасах тухай ч яригдав. Харамсалтай энэ бол захиргаадалтын арга хэлбэр болохоос бус засаж, сайжруулах шийдэл огт биш. Тиймээс бид цаашдаа хэрхэх вэ. Дугаарын хязгаарлалтыг энэ чигээр нь үргэлжлүүлэх бол хүмүүс хоёр машинтай болж эхэлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр улам л машины тоог нэмнэ.
Хязгаарлалт үйлчлэх 14 хоногийн хугацаа дуусаад л буцаад бид зам дээрээ түгжирч, хараалаа хэлж, цагаа урсгасаар үлдэнэ. Яг л нөгөө 12 цаг болохоор цан цохиж үлгэр дуусаад Үнсгэлжин өнөөх л хуучин хэвэндээ ордог шиг. Биднээс ялгаатай нь үлгэр аз жаргалтай төгсдөг. Харин бид цаашид хэрхэх вэ.
Сэтгэгдэл ( 3 )
Амархан шүү дээ мөнгө шаахаа бодоход ажил хийхгүй юм даа
Буруу рультэй машинд энэ хязгаарлалтаа хэвээр үлдээ! Буруу байна гэдэг өөрөө замын хөдөлгөөний хууль зөрчиж байна гэсэн үг.
Их олон газраар замаа чөлөөлсөн нь дээрээ, их тойруу замаар явж хүрэх газраа очиж байна. Нарантуулын урдах түгжрэлийг багасахын тулд Чулуун Овооны баруун талаар Дүнжингаравын замтай холбож болдоггүй юм болов уу? Яармагийг ч гэсэн төв аймгаас орж ирж байгаа хөдөлгөөнийг нэгдүгээр хороололтой холбох боломжтой юу. Манай мэрэгжилтнүүд дотор чадварлаг хүмүүс байж л байгаа даа. Дарга нар нь л сонсдоггүй байх