Монголын ашигт малтмал, түүхий эдийн нөөц баялгийн хэтийн төлөв

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Монгол Улс томоохон ашигт малтмалын орд газруудаа бүрэн гүйцэд судлаагүй хэдий ч гадаадын улс орнууд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж, байгалийн нөөц баялгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлсээр байгаа билээ. Удахгүй ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ, Монгол Улс болон бусад улс орнуудын төлөөлөгчид түүхий эдийн нөөцийн ашиглалтын тухай хэлэлцэхээр төлөвлөж байна.

Цар тахал намжсаны дараа Монгол Улс хамгийн түгээмэл түүхий эд болох нүүрсний экспортоо сэргээж, хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр энэ он гарснаас хойш Монгол Улс 24 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилээс 3 дахин өссөн үзүүлэлт юм. Монгол Улс нь нүүрсээр баялаг төдийгүй экспортын томоохон хэсгийг бүрдүүлдэг бусад ашигт малтмалын нөөцтэй ч газрын хэвлийн баялгийг дангаараа судлах боломжгүй байгаа бөгөөд энэ чиглэлээр дэмжлэг авч, хамтран ажиллах сонирхолтой байгаа.

ОХУ-ын “Росгео” ХК-ны геологичдын мэдлэг, ур чадвар Монгол Улсад өндрөөр үнэлэгддэг оросын тал талархдаг бөгөөд, газрын хэвлийн нөөцийг хамтран судлах боломж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй” гэж “Росгео” ХК-ийн Ерөнхий захирал Сергей Горьков, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндонтой 2021 онд уулзахдаа хэлсэн юм.

Монгол Улсын ашигт малтмалын салбар эрчимтэй хөгжиж байгаа ч ОХУ-аас нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд энэ тухай 2023 оны зургаадугаар сард Оросын нефтийн компанийн захирал Игорь Сечин, Монголын УИХ-ын Дарга Гомбожав Занданшатар нар тохиролцсон юм.

Монгол Улсын хувьд одоогоор хамгийн чухал, сүүлийн жилүүдэд их яригдаж байгаа төсөл бол хийн гол хоолой. Өнгөрсөн жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Газпромкомпанийн захирал Алексей Миллер, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар энэ төслийн хэрэгжилтийн тухай ярилцсан. Энэ оны тавдугаар сард ОХУ-аас Хятад руу Монгол Улсаар дамжих өнгөрөх хийн хоолойн төслийн ажил сүүлийн шатанд явж байгааг оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээлсэн. “Ажлыг төлөвлөгөөний дагуу чандлан биелүүлж байгаа, эцсийн шатандаа орсон” гэдгийг ТАСС мэдээлж мөн барилгын ажлууд 2024 онд эхэлж, харин үндсэн хийн хоолойн ажил 2027-2028 онд эхлэх тухай онцолсон юм.

ОХУ, Монгол Улсын анхаарлын төвд байгаа энэ хийн хоолой болон бусад төслүүдийн хэрэгжилтийн тухай есдүгээр сарын 10-13-нд Оросын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Энэ жил чуулга уулзалт “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжин цэцэглэлтэд хүрэх нь” сэдвийн дор зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.108.29) 2023 оны 09 сарын 08

Оролцох шаардлагатай юм уу

0  |  0
Zochin(66.181.183.40) 2023 оны 09 сарын 08

Taasan yum. Orosuudaas asuudag xeveeree yum baina. Ene orosiin forumd oroxoor bolimoor yum daa. Yamar ch xereggui. Yu goriddog yum.

0  |  0
Top