Тайвань 2027 он гэхэд дөрвөн шумбагч онгоцтой болно. 2025 он гэхэд гурван шумбагч онгоц үйлдвэрлэж, 2027 он гэхэд ийм төрлийн дөрвөн хөлөгтэй болно гэж Тайванийн шумбагч онгоц бүтээх хөтөлбөрийн удирдагч Хуан Шугуан мэдээлжээ. Ирээдүйд Тайванийн шумбагч онгоцнууд зөвхөн арлын баруун өмнөд усан хилийн бүс төдийгүй Суао боомт, Японы Ёнагүни арал хоорондох усан хилийн бүсэд харуулын үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Үүний гол зорилго нь Хятадын ардын чөлөөлөх армийг нэвтрүүлэхээс хамгаалах явдал юм гэж Шугуан онцолжээ.
Тайваньд үйлдвэрлэсэн шумбагч онгоцны анхны загварыг энэ сарын 28-нд далайд гаргах ба 2024 оны сүүл гэхэд Тайванийн Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Тайванийн хөлөг онгоц үйлдвэрлэх “CSBC Corp.” корпорацын тэргүүн Жэн Вэньлуний хэлснээр, 2020 онд эхэлсэн шумбагч онгоц бүтээх ажил хоногийн 24 цаг үргэлжилж байжээ. Өнгөрсөн хугацаанд Тайванийн тус хөтөлбөртөө нийт 1.6 тэрбум ам.доллар зориулжээ. Шумбагч онгоц бүтээх төслийг 2016 онд санаачилжээ. Тухайн үед Тайванийн Тэнгисийн цэргийн хүчин дөрвөн шумбагчтай байсан ба төслийн хүрээнд найман шинэ шумбагч онгоцтой болохоор төлөвлөж байжээ. Гэвч Бээжингийн зүгээс ирж болзошгүй шахалт дарамтын улмаас тус аралд шумбагч онгоц нийлүүлэх улс орон олдохгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
САЙН усанд шумбах онгоцтой болоорой ТАЙВАНЬ ах дүүс минь хятадыг БУТ ниргэг