Парламентад өмнө нь ч, одоо ч "Оюутолгой"-г өөрийн автор мэт болтол нь ярьж явсан, ярьдаг хэдхэн улстөрч бий. Эс хүлээн зөвшөөрсөн ч тэд өнөөдөр бид 22 тэрбум ам.долларын ирээдүйн өрийг даралцаж чадсан гэж олон нийт үздэг.
Учир нь, дэлхийд гуравт орох том баялгаа гадны оронд алдчихсан, алдах алдахдаа өөрсдөө 22 тэрбум ам.долларын өрөнд орчихсон суусан цаг саяхан.
Харин өнгөрсөн жилээс "Оюутолгой"-н 34 хувийг эзэмшсний хувьд үүссэн 2.4 тэрбум долларын өрийг чөлөөлүүлж, тус өр 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларт хүрэх байсныг зогсоосон билээ.
Энэхүү их хэмжээний ирээдүйн өрийг тэглэхэд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нарыг "гавьяа" байгуулсан гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, УИх-аас байгуулсан Түр хорооны дээрх нэр бүхий гишүүд Засгийн газартай нэгдмэл санаатай байсныг хүч байлаа.
Тэд тухайн үед УИХ-ын Түр хорооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд "Рио Тинто"-гийн зүгээс дээрх өрийн 75 хувийг тэглэнэ гэсэн санал ирүүлэхэд 100 хувь болгох шаардлага тавьсан юм.
Хэрэв уншигчид санаж байгаа өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо "Сайд Х.Нямбаатарын нэр дээр Рио Тинто компанийн зүгээс албан бичиг ирж байсан. Тухайн үед ирүүлсэн саналд манай 34 хувьд ноогдох өрийг 70 хувийг тэглэх санал ирүүлсэн. Манай зүгээс өрийг 100 хувь тэглүүлэх шаардлага тавьсан. Манай саналыг хүлээн авч байна" хэмээн мэдэгдсэн байдаг. Ингэснээр "Оюутолгой"-н 34 хувиа монголчууд үнэ төлбөргүй эзэмших болсон юм.
Тэгвэл тэд дараагийн алхамдаа оржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын тодотгон хэлж байгаагаар “Дубайн гэрээгээр авсан бүх өр зээлийг хүчингүй болгож, Монгол улсын 2023 оноос авах байсан ноогдол ашгийг 2048 он хүртэл хойшлуулсан буюу хэзээ ч ашиг авахгүй болгосон луйврыг өөрчлөн эргэн тооцох”-ын төлөө ажиллаж байгаа аж.
Хэрэв дээрх ажил бодит болбол УИХ-д хамгийн удаан суусан гэгддэг Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд “суудлын бөглөөс бөх”, “гишүүн болоод юу хийсэн юм” гэх зэргээр хэлүүлэх биш харин ч “Баялагтаа эзэн болох”-ын төлөө хамгийн том үйлийг хийснээр түүхэнд үлдэх ёстой юм. Эдүгээ 2051 он хүртэл Оюутолгойгоос 80 тэрбум ам.долларын баялаг гарах ба үүний талаас илүү хувийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулахаар "Рио Тинто" төлөвлөөд байна. Хэрэв Дубайн гэрээний зээл, хувь нийлүүлэгчдийн зээлийн зүй бус тохиролцоог өөрчилж чадвал монголчуудын хувьд “Баялагтаа эзэн” болоход үнэхээр том, бодитой алхам болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Za dandaa Ouyne-Erdeniin zasgiin gazriin hiisen ajiliig uguisgej kachin um bichij bh um.End olon Hunii Ajil uilsiin Ur dun orj bgaa!!!.Hoorond ni Dandaa hutga hantsuiluuéj baudag kachin muuhai um bichdeg um bee Ene setguulchid gej...
Oyuk bgaagui bol ed nar yag xiij xaragdaach!!
За арай ч дээ гавьяа байхдаа яахавдээ. Юу хйисийн захиалгаар баатар болж байгаа юмуу. Гаанбаатараас бусад нь
Шал худлаа Оюун-Эрдэнэ энэ бүгдийг хийсэн,