Газын зурвас дахь нөхцөл байдал хяналтаас гарч байна. Эмнэлгийн тусламж хүргэлтийг саатуулж буй хором бүрд нэг хүний алтан амийг алдаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламж дөрвөн хоног Газын зурвастай залгаа Египетийн хил дээр өнжиж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус “Х” /хуучин Twitter/ сүлжээнд бичжээ. Тэрбээр талуудад хандан хүчирхийллийг зогсоохыг уриалав. Түүний бичсэнээр, энэ сарын 18-нд ДЭМБ-ын тусламж тээвэрлэсэн онгоц Египетийн Газын зурвастай залгаа хилийн Эль-Ариш хотод буужээ.
Египетийн тал хүмүүнлэгийн ачааг Газыг зурваст хүргэх ажиллагаа саатаж байгааг Израилын эрх баригчид энэ чиглэлээр хүрсэн тохиролцоо байхгүйтэй холбон тайлбарлажээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиси “Рафах” боомтыг нээхийг зөвшөөрсөн тухай мэдээлжээ. Ингэснээр Газын оршин суугчдад 20 ачааны машин хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж нээгдэх юм. Гэхдээ хэрэв Хамас бүлэглэл эл тусламжийг хураан авах эсвэл нэвтрүүлэхгүй бол боомтыг дахин хаана. Учир нь Хамас бүлэглэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй гэж Байден онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )