Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд “НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгон нэмэхийг та дэмжих үү” гэсэн саналыг энэ сарын 17-нд байршуулсан. Тэгвэл энэ саналыг өчигдрийн байдлаар 100 мянган иргэн аль хэдийн дэмжсэн байна. D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэгийг авбал Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, харин 100 мянган иргэн дэмжвэл УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн хуульчилж өгсөн. Тэгвэл ямартаа ч НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг тав болгон нэмэгдүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болж байна гэсэн үг.
Хэрэв чуулганаар дэмжвэл хуулийн төсөл санаачилж, улмаар буцаан олголт нэмэгдэх юм. Ойрын өдрүүдэд энэ асуудал боломжтой, боломжгүй талаар улстөрчид болон эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна. Их Хурлын дарга буцаан олголтыг нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсвийн үр ашиггүй зардлыг танах зарчмаар бүрдүүлэх боломжтой хэмээн өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр хэлсэн. Мөн тэрбээр, НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого, иргэдэд өгч буй урамшууллын өсөлт харилцан адилгүй, шударга бус байгааг сануулж, иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломж бий гэж онцолсон.
Сануулахад, өнгөрсөн 2020 онд НӨАТ-аас улсын төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрч байсан бол ирэх онд 6.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Нэг ёсондоо НӨАТ-ын төлөлт энэ хугацаанд гурав дахин нэмэгдсэн ч буцаан олголт нь огт нэмэгдэлгүйгээр 300-400 орчим тэрбум төгрөг байсаар байгаа юм. Олон нийт ч гэсэн гадны орнуудын хөгжил, туршлагад тулгуурлан буцаан олголтыг хувийг нэмэхийг үргэлж дэмжиж, сануулсаар ирсэн.
Тэгвэл Сангийн сайдын зүгээс эл асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Энэ тухайгаа ч мөн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр, “Эдийн засгийн хямралтай хүнд үед НӨАТ-ын орлого биднийг авардаг. Уул уурхайн орлого биднээс шалтгаалахгүй гадаад үнээс шалтгаалж хэлбэлздэг. Үргэлж савлагаатай байдаг. Тиймээс аль болох тогтвортой орлогоор оролдохгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ ийм татварын бодлоготой явж ирсэн. Бид урсгал сөрж давхиад, сонгуульд зориулсан агуулгаар татварын бодлогоо хөндөж огт болохгүй. Энэ төрлийн татварын манай нийт орлогын дөрвөн их наяд нь гаалийн НӨАТ байдаг. Үлдсэн нь дотоод худалдаа буюу иргэдийн төлдөг НӨАТ-ын орлого. Дээрх дөрвөн их наядын орлогын 60 хувийг НӨАТ төлөгч, өндөр хэрэглээтэй 10 хувь нь бүрдүүлж байдаг. Эргээд урамшууллыг тавилаа гэхэд 60 хувь нь дээр дурдсан 10 хэсэгт очно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 20 саяын НӨАТ-ын буцаан олголт авдаг хэсэг 50 саяыг авна гэсэн үг. Ер нь татвартай холбоотой асуудлыг нэг харах хэрэгтэй. Татвар төлөх үү, үгүй юу гэж асуухад хандлага ямар байх нь ойлгомжтой шүү дээ. 100 мянга биш 3.4 сая хүн дэмжихэд гайхах зүйлгүй” гэсэн юм.
Ямар ч байсан нэгэнт хуульд заасан “100 мянган иргэн дэмжвэл” гэсэн заалтыг давсан учраас УИХ хэлэлцэж л таарна. Гэвч үнэхээр Их Хурал нь сонгуульд зориулж буцаан олголтыг нэмж, Сангийн сайдаа өөрийнх нь хэлснээр “Ардын дайсан” болгох гээд байна уу. Аль эсвэл учирч болох эрсдэлээс сэргийлэх, эсхүл өөр бодолтойгоор Сангийн сайд нь эсэргүүцээд байна уу гэдгийг та бид тун удахгүй харах нь ээ. Тодотгоход, эдийн засагчид НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмснээр далд эдийн засгийг ил болгох гол хөшүүрэг болдог хэмээн үздэг ажээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Жавхлан нахуй чи чаддаг юм блл нүүрс хбанкны тэр олон саншуудыг тэр тэр бумаар нь идчихсэн тэр улсуудаас татвао аваач тэгээд нүүрсний хулгайн 40. Х наяд ковидын 20 гхруй их наядаас татвао аваач чам нь чадахгүй шзүдээ.
Тэрэнд ардын дайсан болно гэж бодохгүй л байна. Угаасаа маргаж, хэлэлцэж байж л шийдэл олно ш дээ. сангийн сайд өмнө нь НӨТ ийн сугалааг эсэргүүцэж л байсан. Гэтэл хүмүүс хөшүүрэг гэж итгүүлсэн л юм байлгүй. Одоо дэмжээд л байна. Хэр удаан ч ингэж явах юм. Хүмүүсийнхээ сэтгэлгээг өөрчлөөд зоригтой шийдлүүд хийхгүй бол болохгүй л байгаа биз дээ. Хэн нэгнийг хэтэрхий их буруутгах гэхгүйгээр засах юмаа засаад л явмаар байна.
AAN-diin NUAT, NDSH geh met daramtiig bagasgaachee,jijig dund AAN usuj undiij ogt chadahgui bnashtee, naadah chine hereggui
AAN-diin NUAT, NDSH geh met daramtiig bagasgaachee,jijig dund AAN usuj undiij ogt chadahgui bnashtee, naadah chine hereggui