БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг чөлөөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хороо ээлжит чуулганаараа батлан хамгаалахын сайд Ли Шанфу-г албан тушаалаас нь чөлөөлсөн тухай Хятадын төв телевиз мэдээлжээ. Түүнийг мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээс нь чөлөөлсөн байна.

Тус улсын дарга Ши Жиньпин Ои Шанфу-г тухайн албан тушаалуудаас чөлөөлөх тухай зарлиг гаргажээ. Хятадын төв телевиз шалтгааныг нь тодруулаагүй байна. Ли Шанфу наймдугаар сарын сүүлээс хойш олны өмнө гарч ирээгүй. Хамгийн сүүлд тэрбээр Хятад, Африкийн энх тайван, аюулгүй байдлын чуулга уулзалтад үг хэлжээ. “The Wall Street Journal” сонин есдүгээр сарын дунд үед эх сурвалж дурдан, Ли Шанфу-г авлигын хэргээр шалгаж байгаа тухай мэдээлж байв.

Үүнтэй зэрэгцэн энэ онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн БНХАУ-ын гадаад хэргийн сайд асан Чинь Ганыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээс нь чөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top