Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Сун Гюүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Түүнд холбогдох мөрдөн шалгалтын явцад өөр хэд хэдэн алдартан хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон тухай эх сурвалжууд дурджээ. Эдгээр алдартнуудын нэг нь "Big Bang" хамтлагийн гишүүн G-Dragon болох нь батлагдсан байна.
Цагдаа нар "Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн бол YG энтертайнментийн зүгээс "Бид G-Dragon хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсныг мэдээгүй. Бид энэ талаар судалж байна" хэмээх тайлбар өгчээ.
G-Dragon 2011 онд марихуан хэрэглэсэн хэргээр саатуулагдаж байсан. Гэсэн ч түүнд албан ёсны хэрэг үүсгэн яллагдагчаар таталгүй суллаж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Batalgaate ym sewmeer yum
Huuye bolichee t1 t1 yum sevehee mna hair hergleegu gd medegdel grsiishde hun yern untaad ogtsm bosvl noir sergeegu bvl tgj l yavna shde surteimbe hha
Түүнд том сануулга болоод л байгаа юм. Тэр энэ тойргоос гарч чадах болов уу? Оддыг зүгээр л шилэн тоглоом шиг байлгахыг хүсдэг шүтэн бишрэгчид, хүн гэдгээ мартаад бүхний сэтгэлд нийцэх гэж хичээсээр өөрийгөө алдсан одод, атаа жөтөө, өс хонзонгоор цэнэглэгдсэн өрсөлдөгчид, мөнгөний үнэр авахаараа яахаас буцахгүй болдог луйварчид гээд бүгд нийлээд ийм ирээдүйг тэдэнд бэлэглэх юм даа. Яах ёстой вэ?