Өмнөд Солонгосын Инчон хотын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс дуучин G-Dragon-той холбоотой хэрэгт холбогдолтой байж болзошгүй 4 хүнийг шалгаж эхэлжээ.
Уг хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа 5 хүний 4 нь хар тамхи хэрэглэсэн, 1 нь хар тамхи нийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Хар тамхи нийлүүлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүн мэргэжлийн эмч бөгөөд шөнийн цагаар ажилладаг VIP байгууллагын үйлчлүүлэгчдэд хууль бус хар тамхи нийлүүлсэн хэрэгт мөн сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж.
Жүжигчин И Сун Гюүн Ганнам дүүрэгт байрлах VIP шөнийн цэнгээний газраар байнга үйлчлүүлж, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Уг газарт G-Dragon тэр бүр очдоггүй байсан ч тэд нэг хүнээс мансууруулах бодис худалдан авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Цагдаа нар И Сун Гюүнд холбогдох хэрэгт нийт 8 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бол G-Dragon-ий хэрэгт нийт 5 хүнийг холбогдуулан шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ингээд дууслаа хөөрхий