Урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой 2023 оны 5 сард үүсгэн байгуулагдсан Sound Meditation Mongolia нь ая хөгөөр анагаах, хүний бие, сэтгэл бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын арга хэмжээг 800 гаруй хүнд амжилттай зохион байгуулсан байна. Хөгжимт бясалгалыг дуут аяга, хэл хуур, гонг, хэнгэрэг, rainstick, салхин хонх зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглана оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан саунд арт бүтээлтэй хослууллан саунд терапиcт Б.Тэлмүүн нь удирдана явуулдаг бөгөөд хөгжимт бясалгал дээр суурилсан стресс менежментийн хөтөлбөрийг хувь хүн болон албан байгууллагт зориулан зохион байгуулж байна.
ХӨГЖИМТ БЯСАЛГАЛ ДЭЭР СУУРИЛСАН СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР
Архаг стресс гэж юу вэ?
Цаг үеийн хөгжил хотжилттой холбогдуулан өнөөгийн нийгэмд стресс менежментийн эрэлт хэрэгцээ их байна. Burnout буюу архаг стрессийг ДЭМБ 2019 онд ажлын байранд тохиолддог үзэгдэл хэмээн тодорхойлж, олон улсын өвчин, эмгэгийн жагсаалтад багтаасан билээ. Архаг стресс нь “ажилтай холбогдолтой стрессийг хангалттай зохицуулж чадаагүйгээс үүдэлтэй хам шинж” бөгөөд aрхаг стресс нь даамжран зүрх судасны өвчин болон сэтгэцийн өвчин болох айх түгших, сэтгэл гутрал зэрэгт хүргэдэг байна. Архаг стрессийг анагаах боломжтой юу? Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг аяаар анагаах буюу xөгжимт бясалгал нь нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой хэмээн үзэж байна.
Хөгжимт бясалгал гэж юу вэ?
Хөгжимт бясалгал гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл , бодлыг тайвшруулан бясалгах focused awareness төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амрах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг. Хөгжимт бясалгал бол хүний анхаарлын цэгийг сонсох мэдрэхүйгээр нь дамжуулан тухайн аялгуунд гүн төвлөрүүлэх аргачлалаар хийгддэг эртний уламжлалт бясалгалын төрөл юм. Өөрөөр хэлбэл, удирдаачийн хөгжмөөс гарч буй чичиргээтэй чимээ, бясалгалын ритмээр дамжуулан тухайн хүнийг анхаарлаа одоо цагт төвлөрүүлэхийг заадаг. НТ 560–480 онд үүссэн дууны бясалгалд дуут аяга, цохиур, цан хэнгэрэг, гар бөмбөр, салхин хонх зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг ашигладаг. Зэс, метал, болор материалтай дуут аяга голчлон хэрэглэгддэг ба аяга бүр өөрийн гэсэн жингэнэсэн аялгуутай. Энгийнээр тайлбарлавал дуут аяга цохиур хоёрыг удаан хугацаанд хооронд нь харшилдуулан дуугаргаснаар долгионы давтамж нь цуурайтаж далайн ёроолоос гарч буй мэт гүн чимээг үүсгэдэг байна.
Яагаад хөгжимт бясалгал гэж?
Хүний тархины мэдрэлийн эсүүд альфа, бета, дета, дельта гэх дөрвөн төрлийн долгионыг үүсгэдэг. Бясалгалын хөгжмийн тайвшруулах аялгуу тархины бета болон дета давтамжид эергээр нөлөөлснөөр сонсож буй хүн аливаа зүйлд амархан сатаарахаа больж, анхаарлаа бүрэн төвлөрүүлж сурдаг. Ингэснээр толгойн доторх замбараагүй бодлууд цэгцэрч мэдрэлийн систем амран гүн нойрсоход тусалдаг давуу талтай. Корнел Анагаахын Коллежийн Мичэл Гейнор профессорын хийсэн ажиглалтын судалгааны үр дүнд дуут бясалгал стрессийн гормоныг бууруулж, дархлааны системийг сайжруулж байжээ. Тэгэхээр уг бясалгалыг хийснээр дотоод тайвшрал бий болж, хүний сэтгэл зүйд дархлаа үүсэж буй хэрэг юм. Сэтгэл зүйн дархлаатай болсон хүн аливаад шаналах зовнил багасаж, асуудалд оюун санаа, сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй удирдаж эхэлдэг байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Утас: 976+97002707
И-майл: soundmeditationmongolia@gmail.com
Cошиал медиа: @soundmeditationmongolia
Сэтгэгдэл ( 0 )