Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.03/ мэдээлэл хийж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтуудыг нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ-т өгч шалгуулахаар болсноо зарлалаа.
Үе үеийн Засаг дарга нарыг нийтийн тээврийн салбарын хүмүүс мэдээлэлжүүлэхдээ автобусыг шууд гэрээгээр авдаг гэсэн уламжлал тогтсон байна. Тиймээс үе үеийн Засаг дарга нарыг хамтад нь шалгуулъя. Хууль зөрчсөн үйлдлүүд дээрээ хариуцлага хүлээх хэрэгтэй гэлээ. Мөн улсын төсвийн мөнгийг үрэн таран хийсэн албан тушаалтнуудаас хохирлыг нэхэмжлэх ёстой гэлээ.
Мэдээллээр, 2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 удаагийн худалдан авалт хийжээ. Эдгээр нь бүгд шууд гэрээний хүрээнд зохион байгуулагдсан байна.
Мөн 2009 онд 400 автобусыг төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Тухайн үеийн зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2008 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын DEAWOO global корпорацитай худалдааны гэрээ байгуулан, 400 автобусыг 25.160.000 ам.доллараар худалдаж авахаар тусгажээ.
Ингээд 2009 онд 31,7 тэрбум төгрөгийн санхүүжилртийн төсвөөс гаргахаар баталжээ. Гэрээний дагуу 200- оны хоёрдугаар сараас долоодугаар сарын хооронд 400 автобус нийлүүлсэн байна. Ингэхдээ долларын ханшийн зөрүү гэх шалтгаанаар 3,9 тэрбум төгрөгийн нэмэлт зардал төсвөөс гаргажээ.
Эдгээр 400 автобусыг төрийн өмчит гурван аж ахуйн нэгж, хувийн долоон аж ахуйн нэгжид хуваарилж олгосон.
Тухайлбал,
-Автобус-1 120,
-Автобус-3 80,
-Цахилгаан тээвэр-80,
-Эрдэм транс-30,
-Автобус нэгдэл-10
-Мяралзаа-8,
-Сутайн буянт 30,
-Тэнүүн-Огоо 50,
-Тэнүүн дэлгэр 14,
-Атибус 8-ыг гээд нийт 35.6 тэрбумын төгрөгийн 400 автобусыг эдгээр компаниудад төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шилжүүлсэн байна. Эдгээр компаниудаас эргэн төлөлт хийсэн нь цөөн байгаа бөгөөд бусад нь Улсад 30 гаруй тэрбумын хохирол учруулжээ.
Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар аж ахуйн нэгжүүддтэй байгуулжээ. Тус гэрээнд зургаан жилийн хугацаанд автобус авсан төлбөрөө эргэн төлөх хуваарь гаргасан боловч аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ биелүүлээгүй аж.
Түүнчлэн 2010 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газар 303 дугаар тогтоолоор автобус авсан аж ахуйн нэгжүүдээс гэрээнд заасан эргэн төлөлтийг буцаан хуримтлуула, нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт 23 хувьтай байгаа бөгөөд тухайн үед өгч байсан автобусны ашиглалтын хугацаа дууссан нөхцөл байдалтай байна.
Улмаар 2018 онд Нийслэлийн холбогдох байгууллагууд хамтран шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэг үүсгээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Автобус худалдан авах нэг өөр\nАвтобус компани хийж гүйцэтгээд нөхөн олговор авах нэг өөр\nХольж хутгаж ойлгоод ба.Нийтийн тээврийг хариуцсан новшнууд тэр холбоонууд ажлаа зөв танилцуул