Үлэг гүрвэл мөхсөн шалтгааныг батжуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

Брюсселийн их сургуулийн эрдэмтэд үлэг гүрвэл мөхсөн шалтгааныг батжуулжээ. Тодруулбал, 65 сая жилийн өмнө дэлхий дээр солир унасны улмаас агаар мандал тоосонцроор бохирдож, нөлөөллийн өвөл болсны улмаас үлэг гүрвэл мөхсөн болохыг баталжээ.

“Nature Geoscience” сэтгүүлд бичсэнээр, агаарт асар их хэмжээний тоос босож, нарны гэрэл хаасны улмаас үлэг гүрвэлүүд мөхсөн гэж үздэг.

Гэвч сүүлийн үед их хэмжээний ой мод шатсаны улмаас агаарт хүхэр, хөө их хэмжээгээр дэгдэж, нөлөөллийн өвөл болсон гэх таамаг дэвшүүлээд байгаа юм.

Брюсселийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар дэлхий солиртой мөргөлдсөний үр дүнд үүссэн тоосонцрын хэмжээг тодорхойлжээ. Тоосонцрын үлдэгдлийг АНУ-ын Хойд Дакота мужийн Танис хэмээх газарт эртний нуурын тунадаст илрүүлсэн байна. Тоосонцруудын хэмжээ нь 0.8-8 микрометрийн хооронд хэлбэлзэж байжээ. Ийм хэмжээний тоосонцор агаар мандалд 15 жилийн турш тогтож, дэлхий даяар агаарын температур 15 С градусаар хүйтэрчээ. Үүний улмаас дор хаяж нэг жилийн турш фотосинтезийн үйл явц гамшгийн хэмжээнд буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top