Иргэд нэгэн цагт Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангаас цааш мэдлэггүй байсан гэхэд хэтийдэхгүй. Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн ихээхэн хэмжээний зээл авсан нь шуугиан тарьж, улмаар олон сан байдгийг ч мэдсэн цаг саяхан.
Ямартай ч соёл урлагийн сан гэдгээс дээрэм гардаггүй юм байна. Өдгөө Засгийн газар дэргэдээ нэр бүхий 22 сайн байгуулан ажиллаж байгааг ч мэдэх болжээ. Үүгээр зогсохгүй сангуудын хөрөнгийн эх үүсвэр, мөнгө төгрөг нь хаашаа гарч орж байгааг хянах оролдлого хийж байгаа ч нууц зүйл бол нууц л байдаг аж.
Засгийн газар ч эмх замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс сангийн тоог цөөлөх замаар арга хэмжээ авч байгаа ч “нууцын зэрэглэл” нь хэвээрээ байна. Одоогийн байдлаар холбогдох чиг үүргийн яам тамгын газар, холбогдох агентлаг, газар гэж байхад энэ олон сангийн хэрэг байна уу, үгүй юу гэх шүүмжлэл өрнөж эхэлжээ. Энэ бол яах аргагүй хоёр талтай зүйл учраас шууд утгаар нь буруутгаж болохгүй, гагцхүү үйл ажиллагаа нь ямар чиглэлээр хэрхэн өрнөж байгаагаас шалтгаалах учраас хойш тавъя.
Харин эрх мэдэлтнүүдийн хамгийн ихээр ашиг сонирхлоо агуулж ирсэн газар бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан аж. Нийгмийн бүхий л салбарт чиглэл, үйл ажиллага явуулах сан байгаа ч бодит үр дүнгээ өгдөггүй тухай ярьж байгаа. Тэгэхээр сангуудын дээрэм соёл урлагийн зүгт биш өөр газарт байдагт л хамаг учир бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Боловсролын Зээлийн Сан шиг өгөөмөр сан байхгүй шүү. Хүүгүй мөнгө зээлнэ, хүссэн сургуульдаа явна, төгсөж ирээд 5 жил цалинтай ажил хийнэ, дараа нь тэглүүлж болно. Одоо ч докторт сурсан нөхдүүд 5 жил ажиллаад дараа нь тэглүүлнэ гээд л явцгааж байна.