“Ил-76” онгоцны нисгэгчид ТОСГОНЫГ авраад өөрсдөө АМИА АЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 25

Украины олзлогдсон цэргүүдийг тээвэрлэж явсан ОХУ-ын Зэвсэгт хүчний “Ил-76” онгоцыг Белгород мужийн нутаг дэвсгэрт унагасан хэрэг гарсан билээ.

Тус онгоц руу Украины цэргийнхэн пуужингаар харвасан гэж Оросын цэргийнхэн мэдээлсэн. “Ил-76” онгоцонд байсан Украины 65 олзны цэрэг, нисэх багийн 6 гишүүн болон дагалдаж явсан албаны 3 хүн бүгд амиа алдсан юм.

Тэгвэл “Ил-76” онгоцны нисгэгч нар агаарын хөлгийг унахаас өмнө хүн ам суурьшдаг бүсээс өөр тийш чиглүүлж чадсан байна. Запорожье мужийн захирагч Евгений Балицкий нисгэгч байсан хүний хувьд “Ил-76” онгоцны осолд дүгнэлт хийхдээ “Белгород мужид болсон ослын бичлэгүүдээс харахад нисгэгч нар онгоцоо тосгоноос өөр тийш чиглүүлсэн нь тодорхой харагдаж байна. Тэд онгоцыг зүүн доош тийш эргүүлж, илүү олон хүн амиа алдахаас хамгаалж чадсан” гэжээ.

ОХУ-ын Төрийн думаас “Ил-76” онгоцыг байшин барилга дээр унахаас хамгаалж чадсан нисгэгчдийн гавьяаг алдаршуулна гэсэн байна.

Оросын талаас өөрийн улсын олзны цэргүүд нь сууж яваа онгоц руу дайралт хийсэн Украины Зэвсэгт хүчнийг буруутгаж байгаа юм. Тус онгоц унах аюултай байсан Яблоново тосгоныхон амиа алдсан нисгэгчдийг тосгоныг авраад өөрсдөө амиа алдлаа хэмээн гавьяаг нь хүндэтгэж байгаа аж.

Украины талаас тухайн өдөр солилцооны олзны цэргүүдийг тээвэрлэх тухай мэдэж байсан гэнэ. Тэднийг Колотиловка шалган нэвтрүүлэх боомт дээр солилцох ёстой байжээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.97) 2025 оны 03 сарын 13

Оросуудад энэ украйнчуудыг буцааж өгөхгүй байх нэг шалтгаан байж дээ. дотор нь мина тавиад устгасан нь ойлгомжтой. ФСБ-ын нийдэг л ажил

1  |  1
Зочин(66.181.176.27) 2025 оны 03 сарын 13

Оросууд ч баатарлаг түүх зохиохдоо гарамгай улс даа, аль соц үеээс л баатарлаг түүх зохиож тархи угаадаг уламжлалтай

4  |  3
зочин(66.181.186.24) 2025 оны 03 сарын 13

ЖИНХЭНЭ ОРОС ЭРЧҮҮДИЙН ХАРАКТЕР Л ТИЙМ БАЙДАГДАА

6  |  3
Хмм(66.181.161.210) 2025 оны 03 сарын 13

Укрианчуудаа гэж тэнэг янханы шээснүүд юмдаа

4  |  3
kl(202.131.248.108) 2025 оны 03 сарын 13

Ene neg mal ukrain pisda nar archigdaasai pizda. Ter neg zelenski erguu pisda boliosoi zolbin gulug.

4  |  3
зочин(66.181.189.166) 2025 оны 03 сарын 13

тэнэгүүд өөрсдийнхөө хүмүүүсийг буудаад ямар хэрэг байна даа

6  |  3
Зочин(139.5.218.42) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад ми хум

5  |  0
Close menu