Украины олзны цэргүүдийг тээвэрлэж явсан ИЛ-76-г “Patriot” системээр унагасан уу

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 03

Украины олзны цэргүүдийн тээвэрлэж явсан ОХУ-ын Зэвсэгт хүчний Ил-76 онгоцыг АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” зенит, пуужингийн системээр унагасан гэсэн дүгнэлтэд Францын цэргийн мэргэжилтнүүд хүрчээ.

Associated Press агентлагийн эх сурвалж дурдан мэдээлснээр, Украины зенит пуужингийн комплекс анзаарагдахааргүй байж байгаад онгоцыг унагахын тулд тодорхой хугацаанд радараа асаасныг тагнуулын мэдээлэл гэрчилжээ. Тус агентлагийн өөр нэг эх сурвалжийн мэдээллээр, онгоц механик гэмтлээс бус пуужингийн цохилтын улмаас осолдсон ба пуужинг Украины нутаг дэвсгэрээс харвасан гэнэ. Москвагийн зүгээс онгоцны ослыг олон улсын хэмжээн мөрдөн шалгахыг уриалж байгаа юм.

Ил-76 цэргийн тээврийн онгоц энэ сарын 24-нд агаарт дэлбэрч, сүйрсэн хэрэг гарсан билээ. Онгоцонд солилцооны Украины 65 олзны цэрэг, гурван харгалзагч, нисэх багийн гишүүд нийлээд 74 хүн байжээ. Тэд бүгд амь үрэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.66) 2024 оны 02 сарын 05

Оросын тал буу зэвсэг зөөж байсан эсвэл фронт руу байлдуулах цэргүүдээ зөөж явсан онгоцоо устгуулчихаад үүнийгээ олзны украйн цэргүүд байсан гээд зориудаар худал мэдээлэл түгээгээд украйныг дэлхий нийтэд буруугаар ойлгуулж, улмаар гаднаас ирэх дэмжлэг, тусламжийг нь таслаж өөрсөддөө ашигтай байдал үүсгэх башир арга явагдаж байна.

0  |  0

К(66.181.161.43) 2024 оны 02 сарын 05

Зелиньский худлаа попроод л ОУ-н шинжээчид оруулна гээд л байсан Оросууд ОУ-н шинжээч оруулсан л байна ш дээ. Хүний муу Украйн гэж үнэн юм байна даа.

2  |  1
н(202.179.26.150) 2024 оны 02 сарын 05

алиалагч андуураад өөрсдийн цэргүүдээ хөнөөсөн

1  |  0
Дэл(202.55.188.42) 2024 оны 02 сарын 05

Hog

2  |  0
Иргэн(66.181.186.40) 2024 оны 02 сарын 05

Оросууд олзны цэрэг онгоцоор зөөдөг гэж худлаа шүү дээ , өрөвдмөөр юм бичихээ боль , хэн ч үнэмшихгүй

3  |  7
Top