Д.Полянский: “Ил-76 онгоцыг сөнөөсөн буруутнууд шийтгэлээ хүлээх ёстой

2024 оны 01 сарын 26

Украины олзлогдсон цэргүүдийг тээвэрлэж явсан ОХУ-ын Зэвсэгт хүчний “Ил-76” онгоцыг Белгород мужийн нутаг дэвсгэрт унагасан билээ. Тус онгоц руу Украины цэргийнхэн пуужингаар харважээ. “Ил-76” онгоцонд байсан Украины 65 олзны цэрэг, нисэх багийн 6 гишүүн болон дагалдаж явсан албаны 3 хүн бүгд амиа алдсан юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский “Ил-76 онгоцыг сөнөөсөн бүх буруутан шийтгэлээ хүлээх ёстой. Үүний тулд бид өөрсдийн зүгээс бүгдийг хийх болно. Киевийн неонацист бүлэглэл үйлдсэн гэмт хэргийнхээ хариуцлагыг үүрэх ёстой” гэлээ.

Түүнчлэн Patriot юмуу IRIS-T пуужинг ашиглан халдлага үйлдсэн нь тогтоогдвол АНУ болон Герман улс “Ил-76” онгоц руу халдсан хэргийн хамтрагчид болно гэдгийг ОХУ-ын талаас мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад настан(202.21.108.42) 2024 оны 02 сарын 03

Зүгээр олзны цэргүүдийг тээвэрлэж яваа онгоцыг яах гэж пүүжингээр харвадаг байна аа. Укрууд юу бодсон юм бол доо ...бүү мэд

1  |  0
Бодит байдал(66.181.184.76) 2024 оны 02 сарын 03

оросууд ийм юмандаа мэргэшсэн,өөрсдөө сөнөөж

1  |  2
Гш(202.126.89.4) 2024 оны 02 сарын 03

Оросууд өөрсдөө шаасан. Ийм ажилдаа гаргуун улс.

4  |  2
S(70.108.16.162) 2024 оны 01 сарын 27

Sounds like Russia did it for propaganda, Russia has a well earned reputation for dishonesty.\nReally, the POWs were being flown 1st class, as bait, toward a known warzone with heavy AA. Rather than sent by ground transportation?\nAnd there were no Russian troops on board to guard the POWs?

2  |  0
Хх(122.201.31.233) 2024 оны 02 сарын 03

Оросын нацистуудыг л харин устгах хэрэгтэй

4  |  2
Зочин(139.5.217.198) 2024 оны 02 сарын 03

Онгоцны ослоор өөд болсон хүмүүсийн цогцсыг оросын тал ерөөс харуулахгүй бгаа.Яагаад?2-рт олзлогдсон украйн цэргүүдийг нэг их онгоцоор зөөдөг гэж ч юу байхав.бүр тэгээд москвагын дэргэдээс.

5  |  2
Дорж(66.181.180.235) 2024 оны 02 сарын 03

Украйн хүн хүн биш усны гутал гутал биш гэж дээр үеийн үгтэй юм шүү. Үүнийг би зохиогоогүй европын ард түиэн хэлсэн. Тэгэхээр үнэн байж таарна.

5  |  3
F…k Russia(70.108.16.162) 2024 оны 02 сарын 03

Xa xa

1  |  2
Top