Цөмийн аюулаас ямар улс хамгийн их айдаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 26

Цөмийн аюул манай гарагийнхны сэтгэлийг түгшээсээр байна. Энэ аюул хамгийн ихээр Индонез, Нигерийн иргэдийг айлгадаг бол Иран, оросын иргэд хамгийн тайвнаар хүлээн авдаг байна.

Олон улсын судалгааны агентлагуудын холбоо “Gallup International”-оос дэлхийн 40 улсад явуулсан “End of the Year” судалгаанд оролцогчдын 40 хувь нь өнөөг хүртэл цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл өндөр хэвээр байна гэж үзжээ. Зөвхөн 14 хувь нь ийм эрсдэл байхгүй гэж хариулсан байна. Иранд 33 хувь нь ийм эрсдэл бага гэж үзсэн бол Арменид энэ үзүүлэлт 30 хувь, Пакистанд 29 хувьтай байна.

Индонез, Нигерийн оролцогчдын 72 хувь нь цөмийн зэвсэг хэрэглэх аюул бий гэж үзсэн бол Эквадор, Сирид 69 хувь, Аргентинд 68 хувь нь сэтгэл нь түгшсээр байдаг аж. ОХУ-д цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл өндөр гэж 20 хувь нь үзсэн бол АНУ-д 34 хувь нь ийм үзэлтэй. Судалгаанд нийт 40 орны 40 мянга гаруй хүнийг хамруулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Янжаа(139.5.216.196) 2024 оны 01 сарын 29

Анх АНУ ЯПОНД хэргэлсэн учир,одоо АНУ-д өөр дээр нь хэргэлсэн нь дээр байх!!!

3  |  1
Зочин 132..(103.57.95.93) 2024 оны 01 сарын 28

Юунд нь айдаг юм МОНГОЛ УЛС МАДАН БАДРАГ.

1  |  0
Жуумаа(66.181.160.82) 2024 оны 01 сарын 29

Тэр аймшигт зэвсэгийг Анх нүгэлт орон АНУ Японд хаяж туршсан учраас Тэр улсд Орос улс Нэг сайхан өгөөд үздээ.\n

3  |  3
Top