Д.Ган-Очир: Хэрэглээний зээлийг хязгаарлана

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос төлбөрийн тэнцэл, инфляц, зээлийн асуудлаар тодрууллаа.


-Төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд эерэг гарсан. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол? 

-2023 он бол төлбөрийн тэнцэл талд маш эерэг өөрчлөлт гарсан жил байсан. Оны нийт дүнг авч үзэх юм бол төлбөрийн тэнцлийн  орлого, зарлагын зөрүү нь +1.4 тэрбум ам.доллар  байгаа. Дотор нь задлаад үзвэл  сүүлийн  10 гаруй жилд гараагүй эерэг өөрчлөлт  урсгал тэнцлийн ашиг нь анх удаа эерэг болж гарлаа. Энэ хүртэл экспортын орлогын өсөлт 21 хувь, тэр дотроо нүүрсний экспортын нийт хэмжээ 67 сая тоннд хүрснээр экспорт том өсөлттэй гарсан. Нөгөө талд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, валютын ханшийн тохиргоо зэрэг тохиргоонууд нь импортын өсөлтийг жилийн дүнгээр зургаан хувиар бага байхад нөлөөллөө. Ингэснээр валютын нөөц +1.4 тэрбумаар өсөж, 4.9 тэрбум ам.долларын дүнтэй гарсан. Валютын нөөц ийнхүү хуримтлагдаж байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2023 онд жилийн дүнгээр нэг хувиар чангарах  эерэг нөлөөлллийг үзүүлсэн. Ханшийн тогтвортой байдал, чангаралт нь инфляцын бууралт руу эерэг нөлөөлөл үзүүлж, 2023 оны инфляц улсын дүнгээр 7.9 хувь буюу бидний тавьж байсан зорилт руу тогтворжиж гарч ирж байгаа.

-Цаашид ямар зорилт тавьж байна вэ?

-Одоо бидний гол зорилт, сорилт нь инфляцийг энэ зорилтот түвшинд нь тогтвортой байлгахын тулд мөнгөний болон макро эдийн засгийн зохистой бодлого дээр шаардлагатай тохируулгыг үргэлжлүүлэн  хийх юм. Нөгөө талаас эдийн засгийн сэргэлт нь жилийн дүнгээр бараг долоон хувийн өсөлттэй гарсан. 2024 онд 6.2 хувийн өсөлттэй гарахаар хүлээгдэж байна. Ийм хэмжээний эдийн засгийн сэргэлт байхад бизнесийн салбар руу илүүтэй зээлийн хүсэлтийг нь шилжүүлье. Ингэснээрээ ажлын байр нэмэгдэнэ, ажлын байраар дамжаад өрхийн орлогын өсөлт бий болно гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бодлогын тохиргоо хийхээр төлөвлөн  ажиллаж байна.

-Ирэх дөрөвдүгээр сараас цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Дээр нь 1072 хувьцааны ног­дол ашгийг тарааж өгнө гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь инф­ляцид хэрхэн нөлөөлөх бол?

-Монголбанкны хувьд  төсвийн тэлэлтэд болгоомжтой хандаж байгаа. 2023 оны хувьд хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Хадгаламж барьцаалсан болон хэрэглээний зээл өсөж байна. Жилийн дүнгээр 31.3 хувийн өсөлттэй гарч ирж байна. Үүнийг дагаад импортын бүтэц дотор удаан хэрэглэгдэх цахилгаан бараа, ахуйн хэрэгсэл, автомашин зэрэг хэрэглээний шинжтэй зээлүүд нэмэгдэж байгаа. Хэрэглээний зээлийн хүсэлт  энэ чигээрээ үргэлжилбэл хэрэглээний өсөлтийг бий болгох, өрийн дарамт болон буцаад төлбөрийн тэнцэлд нөлөөлөх тул  болгоомжлол их байна.

-Тэгэхээр Монголбанк хэрэглээний зээлийг хязгаарлана гэсэн мэдээлэл үнэн гэсэн үг үү?

-2024 оны бодлогын чиглэлд хэрэглээний зээлийн өсөлтийг тодорхой түвшинд хязгаарлая. Ингэснээр нэг талаас өрхийн  хэрэглээний зээлийн өрийн дарамт үүсэж болох эрсдлийг бууруулъя. Нөгөө талаас импортын өсөлтийг сааруулъя гэсэн бодлогын арга хэмжээ авахаа зарласан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэтгэврийн зээл дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэсэн бодлогын тохиргоог хийсэн. Ер нь бол амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош орлоготой байгаа, түүнээс хэтэрч байгаа  тэтгэврийн зээл дээр эрсдэлийн жин нь илүү өндөр байх бодлогын тохиргоог хийж эхэлсэн. Бусад хэрэглээний зээлүүд, цалин, тэтгэвэр барьцаалсан зээлүүдэд эрсдэлийн чиглэлээр бодлогын арга хэмжээ авахгүй. Хэрэглээний зээлүүдийг хязгаарлачихвал банкууд бизнесийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зээлдэгчид рүү чиглэнэ. Энэ нь түрүүнд хэлсэнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийн хүртээмж нь ажлын байр, цалин, орлогоор дамжих бололцоо үүснэ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.52) 2024 оны 02 сарын 22

ӨӨӨӨ МУУ МАХЧИН

0  |  0
зочин(103.41.93.65) 2024 оны 02 сарын 20

Монгол банкны хахсан баячууд ийм л юм ярьж иргэдээ хорлох юмдаа.

0  |  0
Зочин(202.126.90.107) 2024 оны 02 сарын 19

Энэ одоо юу вэ хэрэглээний зээлийг хязгаарлана ч гэх шиг ямар амьдрал мэддэггүй хулгайч вэ иргэдийн эрхийг хаан боогдуулах юу вэ чи????. ЗАЙЛ ХУЛГАЙЧ АА ЗАЙЛ

0  |  0
үнэн(66.181.185.110) 2024 оны 02 сарын 18

ene nusan jur bogs doloogch shuudee. bas neg tsunx barigch bololtoi

0  |  0
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 17

Монгол банк гэж байгаад хэрэг бна уу улс төрч өндөр албан тушаалтанд дарлуулчдаг биздээ

0  |  0
вандан(59.153.113.245) 2024 оны 02 сарын 16

Энэ их мэдэгч коммунист баньд банкуудыг бүрмөсөн дампууруулах нь.

0  |  0
ТЭНЭГТ(66.181.185.110) 2024 оны 02 сарын 16

ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭГ ЧИ МЭДЭЖ ХЯЗГААРЛАДАГ ЮУ ВЭ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛСЭН ШУЛГА БААСАА

0  |  1
Зочин(66.181.177.117) 2024 оны 02 сарын 16

Эерэг гарлаа. Хязгаарлана гэнэүү

1  |  1
ww(202.70.34.89) 2024 оны 02 сарын 16

банкуудыг хэрэглээний зээлийг хязгаарлавал иргэд AПП зээл их авна ,хүү өндөр\n

0  |  1
Top