Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах хамтарсан дадлага сургалтыг хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 24

ОБЕГ-ын харьяа  Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад хамтран “Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах дадлага, ур чадвар”-ыг сайжруулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, ахмад Кристоф Бауманн,  Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар удирдан явуулсан юм.

Онол болоод практик хосолсон тус сургалтаар нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах үеийн аюулгүй байдал, аврах ажиллагааны болоод алба хаагчдын үүрэг гүйцэтгэх онцлогийн талаар мэдлэг чадварыг олголоо. Энэхүү сургалтаар алба хаагчид нисдэг тэрэг ашиглан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох олон улсын эрх (сертификат)-тэй болох эхлэл тавигдсан гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top