Монголын Хөлбөмбөгийн хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн болох "Үндэсний дээд лиг"-ийн 2023-2024 оны улирлын хаврын тойргийн тоглолтууд маргааш буюу гуравдугаар сарын 01-нээс эхэлнэ.
Өнгөрсөн жилээс эхлэн Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Лигийн зөвлөл, Монголын спортын корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд "Үндэсний Дээд Лиг"-ийн зохион байгуулалтыг шинэ түвшинд шинэ өнгө төрхтэй, брэндингтэй, урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр эхлэх болсныг хоёрдугаар сарын 20-нд танилцуулсан билээ.
Тэгвэл маргаашаас Л.Сандагдоржийн нэрэмжит Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн төв болон дөрөвдүгээр сарын 05-наас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монголын хөлбөмбөгийн дээд лиг шинэ өнгө төрхтэйгөөр эхлэх юм.
Өвлийн амралтын үеэр МХБХ-ны ОУХБХ-нд бүртгэгдсэн улирлын дундах шилжилт хөдөлгөөний цонхны хүрээнд "Үндэсний Дээд Лиг"-ийн клубүүд томоохон солилцоо наймаанууд явагдаж өндөрлөжээ.
Одоогийн байдлаар "Үндэсний дээд диг"-ийн 9 тойргийн тоглолтууд явагдаж "Булган СП Фалконс" 25, "Дэрэн" 21, "Төв Азарганууд" 16, "Хоромхон" 15, "Улаанбаатар" 15, "Хаан Хүнс-Эрчим" 13, "Хангарьд" 10, "Баварианс" 7, "Брера-Илч" 3, "Ховд" 2 оноотойгоор хүснэгтэд бичигдэж "Хангарьд" клубийн З.Тэмүүлэн 9 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )