Засгийн газар нийт 38,5 сая еврог Европын Холбооноос хүлээн авчээ

2024 оны 02 сарын 29

Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хөтөлбөрийн хүрээнд 38,5 сая еврог Европын Холбооноос хүлээн авсан талаар Сангийн яам мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хөтөлбөрийг 2020 оноос хойш хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт 2020-2024 оны хооронд хөдөлмөр эрхлэлт, төрийн санхүүгийн удирдлагын талаар төрөөс баримталж буй бодлогыг дэмжих, төрийн санхүүгийн ил тод байдлыг хангахад чиглэгдэж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050”-д тусгагдсан хүний хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон нийгмийг бүрдүүлэх зорилгуудтай тус хөтөлбөр нь бүрэн уялдсан.

Төсвийн дэмжлэгийн 4 дэх шатны санхүүжилт болох 6.1 сая еврогийн шилжүүлэг 2023 оны 12 дугаар сард хийгдсэнээр Монгол Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хүрээнд нийт 38,5 сая еврог Европын Холбооноос хүлээн аваад буй юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.177.59) 2024 оны 02 сарын 29

Хүлээж авсан мөнгийг хувааж идэх/цуслах/ гүйгээр яг зориулалтаар нь дорвитой ажил хэрэг болгох нь чухал шүү хулгайчид аа.

0  |  0
ТОМ УЛСЫН ХЭМЖҮҮР(202.9.40.204) 2024 оны 02 сарын 29

дэлхийн талыг эзэлсэн хорин сая гаран хүний амь бүрлэгсэнээрээ гайхуулдаг, 48 цагийн цас бороо даахгүй улсын хувьд бол жаахан л мөнгө байна шүү дээ, кааль шаагаад л байдаг байсан, түй май гээд цаазын ялаа сэргээй, удахгүй лгбт хууль орж ирэх вий...

0  |  0
Top