ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Ленинград, Москвагийн цэргийн тойргуудыг сэргээн байгуулжээ.
Ленинградын цэргийн тойрогт Санктпетербург, Ленинград муж, Карелия, Коми зэрэг бүс нутгийг багтаажээ. Умард флот өмнө нь тусдаа тойрог байсан бол Ленинградын тойргийн бүрэлдэхүүнд оруулсан байна. Харин Москвагийн цэргийн тойрогт нийслэл хот болон Москва хот орчим мөн хэд хэдэн муж багтжээ. Үүнээс гадна Өмнөд цэргийн тойрогт Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг нэмж оруулсан байна.
НАТО Оросын хил орчим цэрэг, зэвсгийн хүчээ бэхжүүлж байгаатай холбогдуулан цэргийн шинэ тойрог байгуулж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. Ленинград, Москвагийн цэргийн тойргуудыг 2010 онд татан буулгаж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ кремлийн шизотой төгцөг улс орноо улам л доошоо чирэх юм даа.тэрэнд нь ард иргэд нь дасчихсан бүр.дайн хийгээд хэн юу олж хождог юм.угийн техник технологи,үйлдвэрлэлийн бааз суурь дорой улс өөрсдөө л хөгжил юмаараа бүрмөсөн хоцрогдолд орно шүүдээ.