Франц улс жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох эмэгтэйчүүдийн эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан анхны улс боллоо.
1958 оны Үндсэн хуульдаа “Жирэмслэлтийг сайн дураар таслан зогсоох эмэгтэйчүүдийн эрхийг хуулиар баталгаажуулна” гэсэн заалт нэмж оруулсан байна. Үндсэн хуульд нэмэлт оруулахыг Францын парламентын 780 гишүүн дэмжсэн бол 72 гишүүн эсрэг санал өгчээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү шийдвэрийг үндэсний бахархал, дэлхий дахинд өгч буй мессеж хэмээн мэдэгдсэн бол Францын Ерөнхий сайд Габриэль Атталь энэхүү өөрчлөлтийг түүхэнд үлдэх үйл явдал хэмээн мөн онцолсон байна.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Франц даяар олон нийтийн баярын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Судалгаанаас үзвэл тус улсын ихэнх иргэд Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг дэмжиж байна. Харин Францад явуулсан санал асуулгын дараа Ватикан үр хөндөлтийн эсрэг байр сууриа дахин илэрхийлж, хүний амийг таслах эрх гэж байх ёсгүй хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )