БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотноо Монголын сэтгүүлчдийн баг аялж, туршлага судалж байна. Манай сэтгүүлч Н.Мөнх-Эрдэнэ "медиа тур"-аас мэдээлэл ирүүллээ.
Аяллын хүрээнд Хятадын онцлог, хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэл, уламжлалт газарт тариалангийн ололт, экологи байгаль орчны хамгаалалт гэхчилэн хөгжлийн туршлага, бодит ажлуудтай танилцах юм.
Шаньси муж нь нүүрс, цахилгаан эрчим хүч, металлург, химийн үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Мөн цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн болон хүн үйлдвэрийг зэрэг хөгжүүлж байна. Тэр дундаа хүнсний үйлдвэрлэлээрээ БНХАУ-д тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Сэтгүүлчдийн баг эхний өдөр Лунжи ногоон эрчим хүчний компани, Ажиюи хүнсний групп, Ша Ань хотын Датун шөнийн гудамж, Хятад-Европын галт тэрэгний Ши Ань дахь төв, Чан-Ань 12 цагийн гудамжаар зочлов. Мөн 2021 онд бүх Хятадын спортын улсын аваргыг зохион байгуулсан Ши Ань хотын спортын ордонтой танилцлаа. Энэ ордон 60000 хүний багтаамжтай, нийт 200 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг цогцолбор ажээ. Тус спорт цогцолборт сагсан бөмбөг, хөлбөмбөг, усанд сэлэлт гэхчлэн спортын олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулдаг.
Лунжи ногоон эрчим хүчний компани нь"Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно" уриатайгаар дэлхийн бусад компанитай өрсөлдөж байна. Монокристалл цахиур ялтасны үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа. Мөн гурван жил дараалан модулийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсч буй томоохон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байв. Тус үйлдвэр нь нарны эрчим хүч үйдвэрлэлийн судалгаанд жилдээ 300 гаруй сая юань зарцуулдаг. Хамгийн сүүлд айл өрх, аж ахуй, үйлдвэрүүдийн дээвэрт зориулсан нарны эрчим хүчний хавтан бүтээсэн ба хавтан нь тоосгоны адил бат бөх гэнэ. Шаньси муж эрчим хүчний нөөцийн хувьд баялаг, өөрийгөө төдийгүй бусад хот, мужийг эрчим хүчээр хангадаг байна. Тухайлбал, Бээжин хотын хэрэглээний эрчим хүчний ихэнхийг энэ мужаас хангадаг. Тус муж нийтдээ 8,5 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Бид үргэлжлүүлэн “Ажиюи” хүнсний группийн худалдааны ложистекийн төвөөр зочиллоо. Тус худалдааны цэг нь Ши Ань хотын 13 сая хүн амын хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлээс оруулж ирэн, борлуулах цогц үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал, ургамлын тосны хэрэгцээний 60 орчим хувийг савлаж борлуулдаг. Монголоос мах, сүү, цагаан идээ худалдан авбал борлуулах зах зээл энд байгаа гэдгийг дурдаж байлаа. Тус компани нь Олон улсын боомтын бүсийн Хятад-Европын галт тэрэгний Ши-Ань дахь төвтэй нягт хамтын ажиллагаатай аж. 2013 онд нээлтээ хийсэн. 2022 онд галт тэрэгний аяллын тоо 4639-д хүрсэн нь "Бүс ба зам" хөтөлбөрийн хүрээн дэх зам дагуух хотын иргэд, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн ажил болжээ.
Ши-Ань олон улсын боомт нь 59 төмөр замын шугамтай. Жил бүр 5.4 сая тонн контейнер хүлээн авах хүчин чадалтай, 66 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Тус боомт ОХУ-аас модон материалаа Алтанбулаг-Эрээн хооронд төмөр замаар татдаг. Илүү их ачааг ОХУ-аас тус маршрутаар татах хүсэлтэй ч Монголын УБТЗ-ын хүчин чадал хүрдэггүй гэдэг шалтгаанаар хамтран ажилдаггүй тухай дурдагдаж байв. Уг нь Монголын бусад боомт төмөр замтай болчихвол ОХУ, Европоос ачаа барааг Монголын нутгаар татах, мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдаж байв.
Үүн дараа бид Их тан гүрний “Нойргүй хот"-ыг зорилоо. Үндэснийхээ онцлогийг харуулсан явган хүний гудамж Ши Ань дүүргийн төвдөө байрладаг. Нийт 2100 метр урт, 500 метр урттай юм. Эртний Тан гүрний үеийн соёл, уламжлал энэхүү гудамжид нэвт шингэсэн байдаг тул хэзээд жуулчдын хөл тасардаггүй. Чан Ань дахь 12 цагийн гудамж нь Хятадын анхны Тан гүрний үеийн амьдралыг тусган харуулсан гудамж юм. 24 мянган ам дөрвөлжин талбайд худалдааны гудамж байршиж соёл, аялал жуулчлалын брэндийг бий болгожээ. Сэтгүүлчдийн баг үдэш нь Ши Ань хотын алдарт шөнийн гудамжаар алхлаа. Тус гудамж нь өдөрт 100,000 гаруй хүн ирдгээрээ алдартай. Гудамжинд Тан гүрний хувцас өмссөн залуусаар дүүрэн байлаа. Тус гудамжны гэрэлтүүлэг нь шөнийн 02:00 хүртэл ажиллаж, орчноо гэрэлтүүлдэг дүрэмтэй юм байна.
Ши Ань хот нь 1000 гаруй жилийн түүхтэй. Тус хот нь эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байсан. Монголчуудын дийлэнх нь “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”-оор нь тус хотыг илүү мэднэ. Бунхлагдсан морьт цэргийн олдвор нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд үүгээрээ дотоод, гадаадын жуулчдыг ихээр татдаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )