“Tesla” компанийн хүн төрхт робот 2025 онд худалдаанд гарна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

Илон Маскийн үүсгэн байгуулсан “Tesla” компани хүн төрхт “Optimus” роботыг лабораторидоо туршиж байгаа бөгөөд 2025 оны сүүлээр худалдан гаргахаар төлөвлөж байна гэж Илон Маск мэдэгджээ.

“Tesla” компани нь ажлын хүчний хомстол болон байнга давтагддаг ажил гүйцэтгэх хэрэгцээг хангах зорилгоор хүн төрхт робот бүтээж буй цөөн компаниудын нэг юм. Эл роботыг аюултай болон ложистик, жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл зэрэг нэгэн хэвийн ажил гүйцэтгэдэг салбарт ашиглах боломжтой гэж Ройтерс агентлаг онцолжээ. “Tesla” компанийн үйлдвэрүүдэд эдгээр роботыг энэ оны сүүл гэхэд ажиллуулж эхлэх бол худалдаанд 2025 оны сүүлээр гаргаах төлөвлөж байна.

Тус компаниас гадна “Honda”, “Boston D” зэрэг компаниуд хүн төрхт робот бүтээж байна. Мөн “Fig” стартап “BMW” компанитай хамтран хүн төрхт робот бүтээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top