Өмгөөлөгч Г.Батбаяр агсантай цуг шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг баривчилж, 48 цагийн хугацаатайгаар өчигдөр цагдан хориод байсан.
Түүнийг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараахтай холбоотой гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.
Улмаар цагдан хориог сунгах эсэх шүүх хурал өнөөдөр /2024.05.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилээр гарах эрхийг хязгаарлан суллахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )