Израил Газын зурвасын Рафах хотод хүчтэй цохилт өгөв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

Израилын Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өгчээ.

Египетийн хилтэй залгаа хотод цохилт өгсний улмаас таван хүн амиа алджээ. Тус хотын Аль Шука, Аль Салам дүүрэг дэх 50 гаруй байд цохилт өгсөн ба ажиллагаа хагас цаг үргэлжилсэн байна. Израилын Зэвсэгт хүчин Рафах хотод хуурай газрын ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна гэж Израилын Баьлан хамгаалах армийн бригадын генерал Даниэл Хагари мэдэгджээ. Хуурай газрын ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд даваа гарагт Рабах хотын зүүн дүүргүүдээс оршин суугчдын нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлж, Аль Маваси болон Хан Юнис дахь хүмүүнлэгийн бүсийг өргөтгөх тухай зарласан байна.

Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, олон мянга оршин суугч Рафах хотын зүүн дүүргүүдийг орхин гарч байна.

Үүнээс өмнө Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дайны зорилгодоо хүрэхийн тулд Рафах хотод ажиллагаа явуулах тухай мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.187.43) 2024 оны 05 сарын 07

Элийгээ хийж өөрсдөө эхэлж Израйль руу цөмрөн орж 1000 гаруй хүн алж,хэдэн зуун хүн барьцаалж дайн эхлүүлэв?Яагаад тэднийг өөгшүүлдэг,хатгадаг улсууд Палестин цагаачдыг нутагтаа нэвтрүүлдэггүй вэ? Бусдын гар хөл болж далдаганадаг хүмүүсийг угтдаг хувь заяа ийм л байгаа.

0  |  2
Nj j(122.201.31.203) 2024 оны 05 сарын 07

Zvgeer xyadlga xiij bna shde NVB yu xelj chadhaa baisan bnn

0  |  0
Top