Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Хотын дарга Х.Нямбаатар нарыг онцолж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдыг анхан шатны хоршоо байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг байхыг Засгийн газар зорьж байна. Ингэснээр малчдын амьжиргаа шинэ хэв маягт шилжих юм. Энэхүү хөдөлгөөнөөр малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ жилийн дөрвөн улиралд өдөр бүр зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэх юм.
УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: Аль нэг салбарт монополь буюу давамгайлал байснаар тэнд үнийн өсөлт бий болж байдаг. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнээс гадна зээлийн хүү өндөр, хүртээмж нь муу, хувийн хэвшил зээл авах боломж нь хомс байна. Тиймээс банкны салбар дахь монополыг задлах шаардлагатай. Монголбанкны удирдлагыг шалгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах хүсэлт гаргаж байна. Цаашлаад одоогийн удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээр солин томилох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ.
Хотын дарга Х.НЯМБААТАР: Татвар төлөгчдийн мөнгийг яаж үрэн таран хийх вэ гэсэн агуулгатай сургууль, цэцэрлэгийн барилгуудын зургийг өөрчлөх хэрэгтэй. Дээр нь дандаа авлига авна. Авлига авсан хүн чинь авлигынхаа мөнгийг ашигтайгаа олохын тулд зардлаа өсгөнө. Энэ бол 2028 он хүртэл үргэлжлэх давалгаа юм билээ. Хэн гэдэг УИХ-ын гишүүн тойрогтоо сургууль, цэцэрлэгийн барилгын тендерийг "будилаантуулсан" гээд комиссын гишүүдийнх нь нэртэй зарлана.
Сэтгэгдэл ( 0 )