Үндэсний мод тарих өдөрт нэгдэцгээе

2024 оны 05 сарын 09

        Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Тэгвэл одоогоор Монгол орны ойн сан 7.9% байгаа бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд иргэн бүр мод тарьж эх орныхоо ирээдүйг бүтээлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ Иргэн бүр биелүүлэн Хүн бүр Мод тарьцгаая.

       “Ойгоо алдсанаар хөрсөө, хөрсөө алдсанаар мөнх цэвдгээ, мөнх цэвдгээ алдсанаар газрын гүний цэвэр усаа алдаж байна. 2016 оны байдлаар ойн сангийн 1836.5 мян.га талбай ойн түймэр болон хөнөөлт шавжид, 0.9 мян.га талбай байгалийн гамшигт (салхи, шуурга, цас) нэрвэгдсэний, 106.7 мян.га талбай мод бэлтгэл явагдсаны улмаас доройтолд орсон байна (Монгол орны ойн сан. 2016. УБ. Ойн судалгаа хөгжлийн төв). Доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойн талбай, нөөцийг нэмэгдүүлдэг бөгөөд манай улс 1971 оноос уг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэсэн ба 1980-аас 2016 оны хооронд 199144.9 га талбайг ойжуулсан байна (Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайлан 2015-2016).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.187.218) 2024 оны 05 сарын 09

мод тарих амархан , арчилж ургуулах нь хэцүү

1  |  0
Top