Саран дээр бааз байгуулах төсөлд 12 улс оролцох хүсэлтээ гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

ОХУ, БНХАУ-ын саран дээр олон улсын судалгааны станц байгуулах төсөлд нэмж 12 орон, сансар судлалын агентлаг оролцохоор болсон тухай “Роскосмос” корпорацын ерөнхий захирлын орлогч Сергей Савельев мэдэгджээ.

Төсөлд Арабын Нэгдсэн Эмирт Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Пакистан, Беларусь, Египет, Турк зэрэг орнууд оролцохоор болсон байна.

2021 оны зургаадугаар сард Орос, Хятад хоёр улс хамтран сарны станц байгуулах замын зураглалыг танилцуулсан билээ. Олон улсын сарны станцыг хоёр үе шаттайгаар 2025-2035 оны хооронд байгуулахаар төлөвлөж байна. Хэд хэдэн модулиас бүрдэх тус станцад ирээдүйд хүмүүс удаан хугацаанд ажиллах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top