Саран дээр гэмт хэрэг үйлдсэн канадуудыг шийтгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Канадын Засгийн газар саран дээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулах тухай эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг парламентдаа өргөн барьжээ.

“СВС” сувгийн мэдээлснээр, саран дээр үйлдсэн гэмт хэргийг Канадын нутаг дэвсгэрт үйлдсэн гэж үзэх гэнэ.

Канад улс сар руу аялах “Lunar Gateway” төсөлд нэгдсэнтэй холбогдуулан энэхүү нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан байна. Канадын эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга сар орчмын тойрог замд барихаар төлөвлөж буй “Gateway” станц болон саран дээр үйлдсэн гэмт хэрэгт хамаарах гэнэ.

АНУ 2020-аад онд сар орчмын тойрог замд “Gateway” станц байгуулахаар төлөвлөж, энэ төсөлдөө Олон улсын сансрын станцын түнш орнуудыг оролцохыг урьж байгаа юм. 2023 онд хүнд даацын “Falcon Heavy” пуужин тээвэрлэгчийн тусламжтай станцын хоёр модулийг сар руу хөөргөхөөр төлөвлөж байна.

2020 оны арванхоёрдугаар сард Канадын сансар судлалын агентлаг АНУ-ын НАСА агентлагтай “Lunar Gateway” төслийн хүрээнд хамтран ажиллах тухай гэрээ байгуулжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.88) 2022 оны 04 сарын 30

Саран дээр оччихоод ил задгай бие засвал гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь байна шүү Хүрэлсүх ээ?

0  |  0
Top