Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэгт орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн Нэгдсэн эмнэлэг бариад дуусах гэж байна. Одоо гаднах тохижилтын ажлыг хийчихвэл ирэх сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг газар дээр нь очиж сурвалжиллаа.
Өмнө нь манай улс өөрийнхөө хөрөнгөөр, үндэсний компани бие даагаад тусгай зориулалтын барилга байшин буюу эмнэлэг барьж байсан түүх үгүй учир сонирхол татав. Манай улсын томоохон эмнэлгүүд болох Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг гээд бүгдээрээ л ах дүүгийн найрамдалт харилцаатай хөрш, зэргэлдээ улс орны болон олон улсын банкны зээл тусламжаар баригдсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Япон-Монголын эмнэлэг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт баригдсан эмнэлэг зэргийг дурдаж болно.
“Нийгмийн захиалга”-ыг биелүүлжээ
Харин одоо танилцуулж буй Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь олны ярьж заншсанаар Таван буудал буюу Сүхбаатар дүүргийн XIII хороонд байрлалтай. Энд эмнэлэг барих болсон шалтгаан нь Сүхбаатар дүүрэгт улсын эмнэлэггүй. Зуун айл дахь Хүүхдийн II эмнэлэг 10 гаруй жилийн өмнө менежментийн хувьчлалаар хувьд шилжсэн. Гэтэл иргэдээс “Эмнэлэггүй хэцүү байна”, “Эмнэлэг барих шаардлагатай”, “Дүүрэгтээ ганц сайхан эмнэлэгтэй болмоор байна” гэдэг санал хүсэлт байнга ирдэг байжээ. Иргэдийнхээ санал хүсэлтийг сонсоод судлаад үзтэл нэгэнт менежментийн хувьчлалаар хувьд шилжчихсэн байхад төр, төсвийн мөнгөөр тухайн байгууллага буюу эмнэлэгт засвар үйлчилгээ хийх боломжгүй. Хуулиар хориглогдож байв. Тэгээд ч Зуун айл дахь эмнэлгийн барилга 50 гаруй жилийн насжилттай. Олон жилийн насжилттай, хөгц мөөгөнцөртэй, 00 нь үнэртэй, бясаа, жоомтой, хүйтэн, орчин үеийн стандарт хангахгүй барилга байшинд одоо байгаа эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна гэх мэтээр өвчтөн, тэдний ар гэр, иргэд байнга гомдол гаргаастай. Энэхүү гомдол санал буюу “нийгмийн захиалга”-ыг яаж биелүүлэх вэ гээд судалж үзсэний үндсэн дээр энэхүү дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн эмнэлгийг барихаар шийджээ.
Сүхбаатар дүүрэг 2018 онд нийслэлд төвлөрүүлэх орлогоо 100 хувь төвлөрүүлээд, нэмэлт 25 тэрбум төгрөгийн давалттай байсан. Тэрхүү 25 тэрбум төгрөгийн нэмэлт орлогоороо иргэддээ хэрэгтэй, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийе гэж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Нэмэлт орлогынхоо 16 тэрбум төгрөгөөр нь Нэгдсэн эмнэлгийн төслийн эхний үе шатыг эхлүүлсэн дээ. Үлдсэн мөнгөөр нь хоёр цэцэрлэг барьсан. Энэ оны төсөв дээр үлдсэн тоног төхөөрөмжийнхөө санхүүжилтийг суулгаад, ажиллаж байгаа” гэв.
Нэгдсэн эмнэлэг ирэх сард ашиглалтад орно
Нэгдсэн эмнэлэг барих төслийг эхлүүлэхийн тулд 80 гаруй айлын газрыг чөлөөлүүлжээ. Газар чөлөөлүүлэх нь энэ төслийн хамгийн чухал ажлын нэг байв. Учир нь Сүхбаатар хотын төвийн дүүрэг учраас төв рүүгээ ямар ч газаргүй. Тийм учраас 2012-2016 онд эхлүүлсэн Сэлбэ дэд төвдөө түшиглээд Сүхбаатар дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр дээр 12 мянган м/кв талбайд энэхүү төслийн ажлыг эхлүүлсэн байна. Энэ төслийн ажил хоёр үе шаттай явагджээ. Тодруулбал, 2018 онд Сүхбаатар дүүргийн 2019 оны төсөвт мөнгийг нь суулгаж, газар чөлөөлөлтийн ажил эхэлж явагдсан.
Барилгын шав тавих ёслол 2021 оны наймдугаар сард болж байжээ. Үндсэндээ барилгын ажил нь ингээд эхэлсэн гэсэн үг. Бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй өрнөж, эмнэлгийн барилга баригдаж дуусаж байна. Одоогоор гаднах тохижилтыг ажил үлдээд байгаа юм. Ирэх сард гадна тохижилтын ажлыг дуусгаад эмнэлгээ бүрэн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа аж.
Эмнэлэг нийтдээ 12 мянган м/кв бүхий А, Б гэсэн хоёр блок барилгатай. Нийт 200 ортой байх юм. Үүний 50 нь хүүхдийн ор, 150 нь насанд хүрэгчдийн хэвтэн эмчлүүлэх ор байна.
Нэгэнт хөрөнгө, төсвөө гаргаад хийж байгаа учраас орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн үндсэн долоон мэргэжлээр буюу хүүхэд, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолой, дотор, мэдрэл гэсэн чиглэлээр Сүхбаатар дүүргийн 145 мянган иргэн энэ эмнэлгээс анхан шатны тусламж, үйлчилгээ авах юм байна.
Дээрээс нь нэмэлтээр мэс заслын дөрвөн вакумжсан өрөөтэй, иж бүрэн тоноглогдсон Мэс заслын тасгийг байгуулж буй аж. Мэс заслын тасагт маш нарийн стандарт мөрдөгддөг. Тухайлбал, тэр өрөөнд мэс заслын эмч ороод ирэхэд бүх зүйл цахилгаанаар ажиллана. Мэдрэгчтэй гүйдэг хаалгатай буюу хүний гар хүрэхээргүй, ариун байх нөхцөлөөр шийджээ.
Мөн эмнэлэгт аппарат, тоног төхөөрөмж хамгийн чухал зүйлийн нэг. Иж бүрэн лабораторитой. Манай сувилагч нар шинжилгээний дээжээ өөрсдөө гараар зөөж байгаа харагддаг. Харин энэ эмнэлэгт сувилагч сорьц, шинжилгээний дээжээ барьж гүйдэг явдлыг халах нь. Сорьц, шинжилгээний дээжүүдийг зориулалтын лифтээр зөөх юм.
Бактери үрждэггүй тааз, хулдаас, рентген туяа нэвтэрдэггүй шил...
Газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй энэхүү эмнэлгийг анх барихад эмнэлгийн зураг ч байгаагүй гэнэ. Манай үндэсний барилгын компаниуд нэг үеэ бодвол томоохон бүтээн байгуулалтуудыг хийж сурч байгаа. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилга барих туршлага, зурагтай болжээ. Харин анх удаа эмнэлэг барих гэж байгаа тул эмнэлгийн зураг байгаагүй аж. Ингээд Япон-Монголын эмнэлэг дээр ажиллаж байсан хүнийг зөвлөхөөр авч ажиллуулсан байна. Эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааг ч байгуулжээ.
Эмнэлэг гэдэг тусгай объект. Маш нарийн стандарттай. Хаалга ямар өнгөтэй байх, яаж онгойх вэ гэдгээс эхлээд эмч, өвчтөн хоёр нэг хаалгаар орохгүй, өөр коридороор явна гэх мэтчилэн. Өөрөөр хэлбэл, орчин үед мөрдөгдөж байгаа стандартын дагуу энэ эмнэлгийг барьж ашиглалтад оруулах гэж байна. Барилга барьсан материалын хувьд ч гэсэн дандаа эмнэлэгт зориулагдсаныг сонгожээ. Тухайлбал, бактери үрждэггүй тааз, хулдаас, рентген туяа нэвтэрдэггүй шил зэргийг судалж, хайж, олоод авчирчихсан, зориулалтын дагуу угсраад, дэвсчихсэн байна.
Гүйцэтгэгч “Ванхүү” ХХК-ийн талбайн инженер Б.Болдсайхан “Бид өмнө нь сургууль, цэцэрлэг барьдаг байлаа. Анх удаа эмнэлэг барьж байна. Ингэхдээ Япон-Монголын эмнэлэг барихад ажиллаж байсан менежментийн багийг урьж авчран зөвлөгөө аваад монгол компаниуд өөрсдөө зургаа зурж, гүйцэтгэлээ бие даан хийсэн. Хагалгаа, сэхээний өрөөнд зайлшгүй шаардлагатай нян, бактери үрждэггүй эмнэлгийн зориулалтын тааз, хулдаас, үнэргүй эмульс, будаг, рентгений өрөөнд гэхэд туяа нэвтрүүлдэггүй шил зэргийг судлан, нэлээд хайсан. Монголоос олдохгүй, Энэтхэгээс сертификаттай тусгай зориулалтын шилийг оруулж ирчихээд байгаа. Гүйдэг хаалган дээр гэхэд л хана, хаалганы зузаан гээд чанар, стандартын маш нарийн үзүүлэлтүүд байх жишээний. Дээрээс нь энэ эмнэлэг хүчилтөрөгчийн шугамтай. Бид КОВИД-19 цар тахлын үеэр хүчилтөрөгч гээд баллонтай юм авчраад зүүдэг байлаа шүү дээ. Харин энэ эмнэлэгт хүчилтөрөгчийг шууд хананаасаа авна. Хүчилтөрөгч үйлдвэрлэх тусдаа бие даасан барилгатай. Газар доогуур шугам нь яваад барилгын ханаар дамжин бүх өрөөнд хүчилтөрөгч зэс хоолойгоор явж хүрнэ. Мөн хамгийн сүүлийн үеийн утаа мэдрэгч системтэй. Галын үед автоматаар ус шүршинэ. Гал гарахаас ч өмнө дохиолол ажиллаж эхэлнэ” гээд орчин үеийн стандартаар дэлхийн жишгээд хийгдсэн дэвшилтэт технологийн маш олон зүйлийг танилцуулан ярив. Хүнээ л алхам тутамд бодсон нь илт харагдана. Өрөө болгонд өвчтөн бүрийн орны толгойд, тэр ч байтугай бие засах газар, шүршүүр болгонд гэнэт бие муудахад болон өөрөө бие даан босож, сууж чадахгүй хүмүүст зориулаад сувилагч дууддаг хонхыг байрлуулжээ.
Иж бүрэн лаборатори, CTR, CPI аппарат зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулчихсан байна
Орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг барьж байгаа учир энд ажиллах хүний нөөцөө яаралтай бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг ч давхар хийж буй юм. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв дээр тус эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан буюу хүний нөөцөө бэлтгэж байгаа аж. Эмнэлэгт шинээр авсан тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, арчлан хамгаалах вэ гэх зэргээр тоног төхөөрөмжтэй харилцах сургалт явагдаж буй юм байна.
Эмнэлгийн барилга анх баригдаж эхэлсэн цагаас л эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Заримыг нь барилга эхлэхээс ч өмнө суурилуулдаг аж. Барилгын ажилтайгаа зэрэгцүүлээд суурилуулдаг ч тоног төхөөрөмж байна. Сүхбаатар дүүрэг энэ эмнэлэгт зориулаад нийт 149 нэр төрлийн 652 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Одоогоор иж бүрэн лаборатори, CTR, CPI аппарат зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулчихсан байгаа аж.
...Эмч нар цонхгүй, харанхуй өрөөнд сууж байгаа нь анзаарагддаг. Тэгвэл энэ эмнэлэгт эмч нарын өрөө цонхтой буюу байгалийн гэрэлтэй байх нь. Дандаа хүнд өвчтэй хүмүүстэй харилцдаг хүмүүст стресстэж, ядрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж, орчин үеийн дэлхийн жишиг нийцсэн эмнэлгийн стандартыг барьжээ. Энэ мэтээр таван давхар эмнэлэг гадна талдаа 100 машины зогсоол, амрах хэсэг гээд иж бүрэн тохижилттой томоохон бүтээн байгуулалт болж сүндэрлэх нь. Монгол Улсын хэмжээнд орон нутгийн төсвөөр барьсан анхны эмнэлэг нь энэхүү Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болж, эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт хийж, түүхэн бүтээн байгуулалт болж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Iim saihan emneletei boloh nee.Bayarlalaa tand\n
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн.\nОдоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулга
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн.\nОдоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулга
маш сайн бүтээн байгуулалт болжээ, баяр хүргэе. Засаг дарга Болормаа сайн ажилласан бн.
Гайхалтай, маш сайн бас мундаг байна, Болормаа дарга ч ажилсаг ухаалаг хүн юм аа.
сайхан мэдээ байна шүү. үеийн үед аль намын үед Сүхбаатар дүүрэг манлайлагч байсаар ирсэн юм шүү