Говийн нэгэн лидер Н.Наранбаатар

2024 оны 06 сарын 16

Хийсэн ажил нь өмнөөс нь ярьдаг хүн

МАН-аас УИХ-ын сонгуулийн говийн бүсийн долоодугаар тойрогт нэр дэвшсэн “Манай говийн долоо”-гийн нэг бол УИХ-ын эрхэм гишүүн Нанзадын Наранбаатар билээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан, УИХ-ын 2020 оны сонгуулиар ялалт байгуулж УИХ-д сонгогдсон төрийн түшээ. Говийн нэгэн лидер явсан Н.Наранбаатар гишүүн одоо нэгэнт мэргэшсэн парламентч болсон.

Засаг дарга байхдаа тэрбээр Өмнөговийг гурван жил дараалан улсын шилдэг аймаг болгосон гэсэн ганцхан амжилтыг нэрлэхэд л түүний хэр зэргийн удирдагч, бүтээн байгуулагч, менежер гэдгийг   ямар ч нэмэлт тайлбаргүйгээр товч тодорхой харуулж чадна.

Тийм учраас түүнийг говьчууд, ялангуяа унаган нутаг Өмнийн говийнхон маш сайн мэднэ. Тэрбээр дуугарах ёстой үед тод, чанга дуугардаг хүн. Бусад үед үг дуу цөөтэй түүний өмнөөс хийсэн ажил нь ярьдаг гэж таних мэдэх хүмүүс нь үнэлдэг юм. Өөрөөр хэлбэл, Н.Наранбаатар гишүүн зарим нэгэн шиг “Би ийм тийм юм хийв” гэж чангаар зарладаггүй атал хийж бүтээсэн ажил нь олны нүдний өмнө илхэн харагддаг билээ.

Өмнийн говь руу татсан 63.8 тэрбумын хөрөнгө оруулалт

УИХ-ын гишүүд Улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үеэр тойрогтоо хөрөнгө оруулалт татна гэдэг жинхэнэ овсгоо шаардсан ажил байдаг. Дээр нь хөрөнгө оруулалт татах оновчтой төлөвлөлтөө танилцуулах хэрэгтэй. Тэр тал дээр Н.Наранбаатар гишүүн толгой өвдөхгүй. Цэргийн их сургуулийг цэргийн эдийн засагч, нягтлан бодох мэргэжлээр дүүргэж, тэр чиглэлээрээ төгссөн сургуульдаа багшилж, АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургуульд Бизнесийн удирдлагын мастер хамгаалсан хүн шүү дээ. Тэрбээр өмнөговьчуудыг төлөөлж УИХ-д суусан дөрвөн жилдээ 63.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татжээ. Түүгээр Даланзадгадад Аймгийн номын сангийн барилга, Зооноз өвчин судлалын төвийн барилга, Сэргээн засах эмнэлгийн 40 ортой барилга, Сэврэйд Эрүүл мэндийн төвийн 15 ортой барилга, Буянт хотхон хүүхдийн зуслангийн өвлийн 250 ортой байрыг бариулж,  Даланзадгад, Гурвантэс, Ханбогд, Ноён, Цогтцэций зэрэг сумдад дуудлагын түргэн тусламжийн зориулалтаар тоноглогдсон автомашин, аймгийн төвийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд рентген аппаратаар тоноглогдсон эмнэлгийн автомашин авах зэрэг иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн олон бүтээлч ажилд хөрөнгө татжээ. Олон суманд сургуулийн тоног төхөөрөмж, “Шинэ хөдөө” төсөлд тоног төхөөрөмж гээд дандаа иргэдэд тулгамдсан хэрэгтэй зүйлд төсөв хуваарилуулснаас үзэхэд тэрбээр хууль тогтоох, боловсруулахын зэрэгцээ тойргийн иргэддээ чиглэсэн ямар чухал хэрэгцээтэй ажлуудад хөрөнгө оруулсныг харж болно.

Амьдралд наалдсан хуулиуд санаачлан батлуулав

Амьдралын дундаас сонгогдсон түшээ учир эрхэм гишүүн Н.Наранбаатарын санаачилсан хуулиуд жинхэнэ амьдралд наалддаг юм. Тэрбээр нэгэн бүрэн эрхийн хугацаандаа 11 хуулийн төсөл санаачилж батлуулсан нь нөр их ажлын үр дүн. Наад зах нь Хөдөлмөрийн тухай хуульд түүний оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уул уурхайд уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажиллах, амрах хугацааг 14:14 хоног болголоо. Төрийн албаны тухай хуулиар сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор болсон нь таван жил ажиллаад 30-40 сая төгрөг цалин дээрээ нэмж авах боломжоор хангасан гэсэн үг. Н.Наранбаатар гишүүн Төрийн албаны тухай хуульд бас нэгэн чухал заалт санаачлан оруулж УИХ-аар батлуулсан юм. Уг заалтын дагуу сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагч үндсэн цалингийн 40 хувь, аймагт ажиллаж байгаа төрийн албан хаагч үндсэн цалингийн 20 хувиар орон нутгийн нэмэгдэл авч байхаар болов. Ингэснээр төрийн албан хаагчид цалин сайтай өөр бусад ажил руу шилжиж явдаг байдал арилахад чухал нөлөө үзүүлжээ.

Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгуулсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гаргуулснаар хувьцаагүй хоцроод байсан хүүхдүүдийг хувьцаажуулсан ажил болов.

УИХ-ын гишүүнээр говь нутгаасаа улиран сонгогдвол нутаг орноо усжуулах, говьчуудын төлөө дахин олон бүтээлч ажил хийх, ШУТИС-ийн хотхоныг Өмнөговьд байгуулах зэрэг олон олон ажил Н.Наранбаатар гишүүнийг хүлээж байна.

Top