Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр 07.00 цагт эхэлсэн.
Иргэдээс санал авах үйл ажиллагаа 22.00 цагт дуусах бөгөөд санал хураалт дуусмагч Сонгуулийн ерөнхий хорооноос нэгдсэн мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарлаад байна.
Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаанд 40 мянган төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж ажилласан бол гаднын 12 агентлагийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл манай улсад ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )