ЗӨВЛӨГӨӨ I Жиндэх нь давсагны үрэвслийн шалтгаан болдог

2024 оны 07 сарын 08

Зуны халуунд нимгэн хувцастай явж байгаад оройн сэрүүнд жиндэх, сэрүүн өдөр доороосоо даарах зэрэг нь давсагны үрэвсэл, өгсөх замын халдварын шалтгаан болдог. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ?


Шалтгаан

 

  • Цистит буюу давсагны бактерын үрэвсэл нь Монгол орны хүйтэн сэрүүн уур амьсгалтай холбоотойгоор эрчүүд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог

 

  • Эрэгтэй хүний шээсний сүвний урт 10-12 см байдаг бол эмэгтэй хүнийх 4-5 см байдаг. Шээсний сүвний доторх эд нь намирч, хөдлөх явцад бактер давсганд хүрэх эрсдэлтэй тул эмэгтэйчүүдэд өгсөх замын үрэвсэл эрэгтэйчүүдээс 5-10 дахин элбэг тохиолддог

 

  • Эмэгтэй хүний шээсний сүв нь үтрээнээс 1-2 см зайд байрладаг тул үтрээний архаг болон дахилтат үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчний үүсгэгч бактер нь шээсний сүвээр дамжин давсагны үрэвсэл үүсгэдэг

 

  • Жирэмслэлт, төрөлт болон илүүдэл жингээс шалтгаалан давсагны унжилт үүсэж, шээс бүрэн гарахгүй байх нь цистит үүсэх, дахих гол шалтгаан болдог

 

Урьдчилан сэргийлэлт

 

  • Доороосоо жиндэхгүй байх

 

  • Хүндэрсний дараа зөв чиглэлд арчих

 

  • Үтрээний угаалга хийлгэхгүй байх, үтрээний дотор ханыг байнга угааснаар үтрээний дархлаа суларч, үрэвсэл дахиж, шээсний сүв, давсагны үрэвсэлд хүргэнэ

 

  • Зөөлөн, харшил өгөхгүй, агаар сайн нэвтрүүлдэг ариун цэврийн хэрэглэлийг сонгон хэрэглэх

 

  • Сарын тэмдэг ирсэн үед 3-4 цаг тутамд хэрэглэлээ сольж хэвших

 

  • Дотуур хувцасаа зөв сонгох, хэт бариу биш, мөн агаар сайн нэвтрүүлдэг дотуур хувцас өмс

 

  • Ус сайн уух, өдөрт дунджаар 2 л усыг бага багаар ойрхон ууж, шээх

 

  • Халуун ногоо, архины хэрэглээ нь давсагны дотор ханыг гэмтээдэг тул татгалзахыг зөвлөж байна

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top