ЗӨВЛӨГӨӨ I Махан хоолыг шингээх 5 арга

2024 оны 07 сарын 09

Баярын өдрүүдэд бидэнд үүсдэг асуудал бол хүнд хоол идэх, түүнийгээ хурдан шингээх байдаг. Ходоод цанхайх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, хоолны хордлогод орох зэргээс сэргийлэхийн тулд та хүнд хоолны араас болон өмнө нь дараах хүнсийг хэрэглээрэй.


Нимбэгтэй халуун ус уу

Гэдэс хямрахад хамгийн сайн эм бол халуун буцалсан ус байдаг аж. Хүнд хоол идсэнийхээ дараа нэг аяга нимбэгтэй халуун ус уугаарай.

Давсгүй хүрэн манжин

Ходоод чинэрч, гэдэс дүүрээд байвал хүрэн манжинг давсгүй чанаж, дангаар нь идэхэд маш сайн эм болдог.

Тос багатай тараг

Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг учир хямарсан гэдсэнд сайн эм болдог. Чихэр, тос багатай тарагнаас нэг аягыг уугаад хэсэг хугацааны дараа та хоол шингэж байгааг мэдрэх болно.

Улаан лооль ид

Хоол шингээхэд нэг ширхэг шинэхэн улаан лооль тусална. Ингэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг.

Өргөст хэмх

Өргөст хэмх нь цээж хорсох, ходоодны хүчиллэг, гастрит, шархлаа зэрэгт эмчилгээ болдог. Их хэмжээний хурц, тостой хоол идэхээс өмнө өргөст хэмхтэй салат идэж заншаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top